АНУ-ын их сургуулиудад шинээр элсэх гадаад оюутнуудын тоо 15 хувиар буурчээ
- Words
- 387
- Chars
- 2937
- AI summary
- Yes
A report published Monday says the number of new foreign students coming to study in the United States fell by 15% for the 2026-27 academic year. It is the second consecutive year with a double-digit decline. The "Open Doors" report from the Institute of International Education covers bachelor's, master's, and doctoral students, along with additional categories mentioned in the source text.
Даваа гарагт нийтлэгдсэн тайланд дурдсанаар 2026-27 оны хичээлийн жилд АНУ-д суралцахаар ирж буй гадаад оюутнуудын тоо 15 хувиар буурсан байна. Ингэснээр хоёр жил дараалан хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хэмжээний бууралт ажиглагджээ. Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн (Institute of International Education) "Open Doors" тайланд дурдсанаар бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд болон “нэмэлт практик сургалт" (Optional Practic Training)-д хамрагдаж буй оюутнуудыг багтаасан бүх түвшинд олон улсын оюутнуудын тоо буурсан байна. Тайланг АНУ-ын дээд боловсролын 809 байгууллагаас авсан мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. Эдгээр байгууллагуудын мэдээлснээр олон улсын оюутнуудын нийт тоо 9 хувиар буурсан бөгөөд үүнд бакалаврын түвшний оюутнууд 3 хувиар, магистр, докторын түвшний оюутнууд 15 хувиар, OPT хөтөлбөрт хамрагдагсад 6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Олон улсын оюутнуудын тоо нь буурсан коллеж, их сургуулиуд үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэжээ. Үүнд виз мэдүүлэх үйл явц (88 хувь), зорчих хязгаарлалт (70 хувь), бусад улс оронд дээд боловсрол эзэмшихээр сонгох явдал (60 хувь) болон сургалтын зардал (45 хувь) зэрэг багтаж байна. Энэхүү тайлан нь Трампын зас...
Open article