Европын Холбооны таван улс орогнол авч чадаагүй цагаачдыг Руанда улс руу илгээх төлөвлөгөөгөө зарлалаа
- Words
- 365
- Chars
- 2689
- AI summary
- Yes
Five European Union member states announced on Monday that they plan to send rejected asylum seekers to a migration centre in Rwanda starting next year. Human rights organisations criticised the decision, saying it would put vulnerable people at risk of violence and pressure.
Европын Холбооны гишүүн таван улс орогнол хүсэгчдээс татгалзсан хариу авсан хүмүүсийг ирэх оноос эхлэн Африк тивийн Руанда улс дахь цагаачлалын төв рүү илгээх төлөвлөгөөтэй байгаагаа Даваа гарагт зарлалаа. Энэхүү шийдвэр нь эмзэг бүлгийн хүмүүсийг хүчирхийлэл, дарамтад өртөх эрсдэлд оруулна гэж үзсэн хүний эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байна. Руанда улстай хэлэлцэж дуусаагүй байгаа уг төлөвлөгөөний дагуу цагаачдыг тус улс руу илгээх бөгөөд тэндээс тэд эх орондоо буцах, Руандад суурьших, эсвэл хууль ёсоор оршин суух эрхтэй өөр улс руу явах гэсэн гурван сонголтын нэгийг хийх боломжтойг мэдэгджээ. Австри, Дани, Герман, Грек, Нидерланд улсууд уг төлөвлөгөөг Европыг чиглэсэн цагаачлалын урсгалыг хязгаарлах зорилготой гэж тайлбарлаж байна. Европын Холбоо олон жилийн турш цагаачлалын дүрэм журмыг чангатгах, ирж буй орогнол хүсэгчдийн тоог бууруулах, мөн оршин суух эрхгүй цагаачдыг албадан гаргах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж ирсэн. Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Энэ нь нөхцөл байдлыг эрс өөрчлөх алхам болно гэж би бодож байна. Ингэснээр бид хууль бус цагаачлалтай холбоотой томоохон сорилтуудыг шийдвэрлэх боломжтой болно. Бид хүн хууль бусаар хил да...
Open article