Nvidia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Женсен Хуаныг буцаан томилохыг дэмжиж байгаагаа Трамп мэдэгдэв
- Words
- 275
- Chars
- 2043
- AI summary
- Yes
A campaign is pressing to bring Jensen Huang back as Nvidia CEO after he resigned over a close relationship with a Chinese female spy. More than 180,200 people have joined a letter demanding that Nvidia’s board reappoint him. The letter points to his major influence in artificial intelligence. Trump announced he supports reappointing Huang to the post.
Хятадын тагнуулч эмэгтэйтэй дотно харилцаатай байсныхаа төлөө Nividia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон Женсен Хуаныг буцаан томилуулах зорилготой хөдөлгөөн эрчимжиж байна. Хиймэл оюуны технологийн салбарт асар их нөлөөтэй түүнийг албан тушаалд нь буцаан томилохыг Nvidia компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс шаардсан захидалд 180,200 гаруй хүнд нэгджээ. Тэдний дунд тэрбумтан Илон Маск зэрэг Цахиурын хөндийн нөлөө бүхий эрхмүүд байгаа юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа Даваа гарагт илэрхийлжээ. Тэрбээр “Миний бодлоор тэр энэ явдлаас томоохон сургамж авсан байх” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна. Трампын хувьд бас Nvidia компанитай холбоотой ашиг сонирхол бий. Энэ оны санхүүгийн тайлангаас нь харвал Трамп наймдугаар сарын сүүлийн байдлаар тус компанийн $13 саяас $62 саяын хооронд хэмжээтэй хувьцааг эзэмшиж байжээ. Трампын засаг захиргаа өчигдөр бас хиймэл оюуны дэвшилтэт хагас дамжуулагч чипүүдийг олж авах Хятадын боломжийг нэмж хязгаарлах шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Женсен Хуаныг албан тушаалд нь буцаан томилуулах хөдөлгөөн эрчимжиж, нэр нөлөө бүхий хүмүүс үүнийг дэмжиж байгаа ч Nvidia компани өнгөрсөн ...
Open article