Тэр угаасаа явдаг. Гэхдээ илүү томорч буцаж ирдэг
- Words
- 362
- Chars
- 2714
- AI summary
- No
Гишүүн асан С.Дэмбэрэлийн "Би угаасаа хоцордог" хэмээх алдарт хэллэг шиг тэр угаасаа явдаг. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсноо зарлав. Түүний тамгын газрын даргын хэлснээр чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш байнгын хороогоор, нөгөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэвлэлийн төлөөлөгч нь Ерөнхийлөгчийн мэдээлэл хийх гэж байгаа тухай зарыг өөрийн цахим хаягаар нийтэд гэнэт хүргэсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах шийдвэр нь мэдээлэл хийх тухай зар шигээ гэнэтийн байгаагүй нь лавтай. Энэ бүхэн Бодь Интернэшнл ХХК Тавантолгойн төмөр замын төсөл хэрэгжүүлэхдээ 110 сая ам.долларыг нэр бүхий улстөрчдөд тараасан гэх Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын мэдээллээс эхтэй мэтээр харагдаж буй. Ерөнхийлөгч ч "Хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгч миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ" хэмээсэн юм. Чимээлж буй Ерөнхийлөгчийн сонгууль, өөрийнх нь хөрөнгө орлоготой холбоотой дуулиан, Бодийн $110 саяын тухай яриа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гэнэт ухаан орсон ...
Open article