Хэрвээ Иран улс Вашингтонд “бохир бөмбөг” дэлбэлбэл маш өндөр үнэ төлөхийг Трамп анхаарууллаа
- Words
- 416
- Chars
- 2970
- AI summary
- Yes
CNN reported that US intelligence agencies detected an Iranian plan to carry out an attack using a "dirty bomb," an explosive device containing radioactive material. The report cited seven sources in the Trump administration. On Tuesday, President Donald Trump warned that Iran would pay a very high price if it carried out such an attack in Washington.
АНУ-ын тагнуулын албаныхан Иран улс "бохир бөмбөг" (dirty bomb-цацраг идэвхт бодис агуулсан тэсрэх төхөөрөмж) ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг илрүүлсэн тухай CNN суваг Трампын засаг захиргааны долоон эх сурвалжаас уламжлан мэдээлсэн билээ. Тэгвэл Мягмар гарагт ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Иран улс Вашингтон хотод ийм халдлага үйлдвэл "маш өндөр үнэ төлөх болно" хэмээн анхааруулжээ. Дотоод хэргийн сайд Марквейн Маллин засаг захиргаа нь энэ аюул заналыг нухацтай хүлээж авч байгааг илэрхийлсэн ч үүнийг шинэ зүйл биш, Иран улс ийм ажиллагаа явуулах "маш их хүсэл эрмэлзэлтэй" байгааг онцолсон байна. Филиппин улсад сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп хэрэв Иран улс АНУ-ын нийслэлд түүний засаг захиргааны гишүүдийг онилсон "бохир бөмбөг”, эсвэл химийн зэвсэг ашиглан халдлага үйлдвэл "өмнө нь ямар ч улс орон төлж байгаагүй тийм их үнэ төлөх болно" гэж мэдэгджээ. Маллин хэрэв ийм төлөвлөгөө хэрэгжвэл энэ нь “бүрэн хэмжээний дайн" өдөөж болзошгүйг анхааруулсан байна. "Хэрэв тэд манай хотуудын аль нэг рүү, эсвэл Вашингтон хот руу дайрвал бүх талын дайныг эхлүүлэх болно. Энэ нь зөвхөн агаарын хүчин гэлтгүй, бүхий л нөөцөө бололцоогоо дайчлан тэднийг устгана гэсэн үг юм” гэж тэр CN...
Open article