"Нийтийн тээврийн үйлчилгээний бодит нөхцөл байдлын талаар иргэдийн санал, гомдлыг хүлээж авч байна"
- Words
- 172
- Chars
- 1426
- AI summary
- Yes
A working group has been set up to improve the quality and accessibility of public transport and taxi services in the capital. The City Council press service said the group will assess and analyze the current state of those services. It will identify residents’ needs, service quality and accessibility, and look for ways to solve pressing problems. Citizens’ opinions and complaints about the real conditions of public transport are being collected.
Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг байгуулагджээ. НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн болон такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, иргэдийн эрэлт хэрэгцээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах аж. Энэ хүрээнд автобусны хүрэлцээ, хөдөлгөөний давтамж, хүлээлгийн хугацаа, өглөө, оройн оргил ачааллын үеийн зохицуулалт, такси үйлчилгээний хүртээмжийг судалж, бодит нөхцөл байдалд хяналт тавихаар төлөвлөжээ. Тухайлбал үйлчилгээнд гарч буй автобусны тоо оргил ачааллын үед хэр хүрэлцэж байгаа, автобус ирэх хугацааны мэдээлэл иргэдэд үнэн зөв хүрч байгаа эсэх, нийтийн тээврийн нэгдүгээр эгнээний ашиглалт, оройн цагаар болон алслагдсан чиглэлд үзүүлж буй үйлчилгээ зэргийг судлахаар болжээ. Ингэхдээ богино хугацаанд шийдвэрлэх боломжтой арга хэмжээг тодорхойлж, өвлийн ид хүйтний улирал эхлэхээс өмнө хэрэгжүүлэх юм байна. Иймд иргэд нийтийн тээврийн автобус болон такси үйлчилгээтэй холбоотой санал, гомдол болон бусад мэдээллийг 7004-4040 дугаарын утсаар хо...
Open article