⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ши Жиньпин нисэх онгоцны буудал дээр Трампыг угтаж авсан нь Хятадын олон арван жилийн уламжлалыг эвдсэн хэрэг боллоо

ikon.mn ·Mongolia · world
Words
493
Chars
3593
AI summary
Yes
Full story

On Wednesday, Xi Jinping personally welcomed US President Donald Trump at Shenzhen airport as Trump arrived for a high-level meeting. It was the first time in decades that a Chinese head of state has personally greeted a visiting foreign head of state, breaking longstanding practice. Trump's Air Force One landed at the airport.

Лхагва гарагт Шэньжэнь хотын нисэх онгоцны буудалд дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн угтсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын төрийн тэргүүн гадаадын төрийн тэргүүнийг айлчлан ирэхэд өөрийн биеэр угтсан анхны тохиолдол боллоо. АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц "Air Force One” газардсаны дараа Трамп улаан хивсэн дээгүүр алхан бууж ирэхэд Ши Жиньпин түүнийг угтахаар хүлээж байв. Тэд тэврэлдэж мэндэлснийхээ дараа хоёр улсын туг далбааг барин уухайлан угтаж буй хүмүүсийн дундуур хамтдаа алхан тус тусын автомашинд сууцгаасан юм. Энэ долоо хоногт Шэньжэнь хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) уулзалт болж байгаа бөгөөд үүний хүрээнд Пүрэв гарагт Ши Жиньпин, Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар түүхэн гурван талт уулзалтад оролцоно. Лхагва гарагийн үүрээр Владимир Путинийг ирэхэд Ши Жиньпиний ойрын хамтран зүтгэгч Цай Чи угтан авсан байна. Харин Дональд Трампыг төрийн тэргүүн өөрийн биеэр угтан авсан нь сүүлийн хэдэн арван жилд Хятадад гарч байгаагүй үйл явдал бөгөөд тавдугаар сард Бээжинд хийсэн Трампын айлчлалын үеэр түүнийг дэд дарга Хань Жэн уг...

Open article