⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Өнөөдөр хөрөнгийн зах зээлд анх удаа хөл тавих Anthropic компани нэгж хувьцааны ханшаа $83-аар тогтоолоо

ikon.mn ·Mongolia · economy
Words
460
Chars
3345
AI summary
Yes
Full story

Anthropic announced on Wednesday that it had set its share price at $83 for its first listing on the US stock market. The offering could become the largest IPO in history, according to the report. Trading in the company’s shares is set to begin on Thursday under the ticker ANT.

Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө АНУ-ын хөрөнгийн зах зээлд анх удаа хувьцаагаа гаргах Anthropic компани нэгж хувьцааны үнийг $83-аар тогтоосноо Лхагва гарагт зарлажээ. Ингэснээр хиймэл оюуны салбарын тэргүүлэгчдийн нэг тус компанийн хөрөнгийн зах зээлд гарах ажиллагаа түүхэн дэх хамгийн том IPO (Initial Public Offering) болж магадгүй болж байна. Тус компанийн хувьцаа Пүрэв гарагаас эхлэн "ANT" гэсэн тэмдэглэгээгээр (ticker symbol) арилжаалагдаж эхлэх бөгөөд гүйцэтгэх захирал Дарио Амодей болон бусад үүсгэн байгуулагчид Nasdaq хөрөнгийн биржийн арилжааг нээх хонхыг цохих юм. Энэхүү үнэ нь Anthropic компанийн өмнө нь тооцоолж байсан үнэлгээнээс өндөр байна. Сан-Францискод төвтэй, 2021 онд үүсгэн байгуулагдсан тус компани өнгөрсөн долоо хоногт нэгж хувьцааныхаа үнийг $70-$78 байхаар урьдчилан тогтоож байв. Хэрэв бүх хувьцааг энэ ханшаар тооцвол Anthropic компанийн зах зээлийн үнэлгээ $1.26 их наядаас $1.41 их наядын хооронд хүрэх байлаа. Илон Маскийн SpaceX компани зургаадугаар сард Уолл Стрийтэд $1.77 их наядын үнэлгээтэйгээр гарч, тухайн үедээ хамгийн том IPO болж байв. Харин Anthropic хувьцааныхаа үнийг $83-aaр тогтоосноор SpaceX-ийн үзүүлэлтийг давах боломжтой болжээ. Гүйцэтгэх ...

Open article