⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Д.Алдардэлгэр: Ямар ч хүүхэд хүйтэн гэрт хичээлээ хийнэ гэж байхгүй, мөрөөдлөө эрүүл бодохгүй

ikon.mn ·Mongolia · world
Words
764
Chars
5542
AI summary
No

“Дулаан гэр-Эрүүл ирээдүй” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ үеэр гэр хорооллын өрхүүдийг дулаалга, эрчим хүчний үр ашигтай, цэвэр халаалтын технологид шилжүүлэх боломжийг сурталчлан таниулах бөгөөд энгийн халаагуур, дулааны нөөцлүүртэй халаагуур, дулааны насосууд болон гэрийн дулаалгын багц найман төрлийн бүтээгдэхүүн, нэмэлтээр агаар сэлгэх, сорох төхөөрөмжийг танилцуулах энэхүү өдөрлөг арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Энэхүү арга хэмжээг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан хэрэгжүүлэх “GoBlue Lights” аянтай уялдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой байна. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастел "Монгол Улсад ирээд 9 сар гаруй болж байна. Гэхдээ Монгол Улс дулаан, зөөлөн, миний мөрөөдөж явсан орны нэг байгаа юм. Монголын хүүхдүүдэд маш их хайртай. Та бүхэнд сэтгэл дотно байдаг гэдгээ хэлье. Бид нийслэлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдээс үр дүн сайтай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг бол Чип төсөл буюу монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц төсөл юм. Бид энэ ажлыг хүүхдийн сайн сайхан байдал, эрүүл энхи...

Open article