⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Сэтгүүлч Р.Эмүжин: Славагийн бүтээгдэхүүнүүд нэмэлт химийн бодисгүй байгаль эхийн бүтээл

ikon.mn ·Mongolia · science
Words
381
Chars
2669
AI summary
No

Талх, өндөг, будаа, гурил…бүгд өөрийн гэсэн замыг туулж гал тогооны ширээн дээр ирдэг. Тэр зам хоёр өөр. Бордоогоор зодож, химийн бодисоор услан, хэдхэн хоногт сугсалзтал ургуулаад, сагсайтал хураан авч, төдөлгүй уутлаад зардаг будаа, гурил, жимс ногоо бий. Ийм хүнс бол хоол биш хор, ходоод дүүргэгч гэсэн үг. Хүн төрөлхтний хүнсний хэрэглээний 60 орчим хувийг хэдийнэ эзлэх болсныг хүнсний технологичид баримт дурдан хэлэлцэж байна. Мэдээж, харшил хөдөлгөнө, зүй бусаар огцом таргална, хүний үндсэн ген эвдэрнэ, хэлбэр галбир өөрчлөгдөнө, урьд сонсогдож байгаагүй өвчнүүдийн эх үүсвэр болно. Тэгвэл байгалийн жамаар нь хавраар тариалж, нар, салхи, ус бороо, хөрс, газар шороо гээд эх дэлхийн амьдралын жамаар ургуулж, намрын хяруунаар хураан уутлаад таны гал тогоонд авчирсан будаа бол өөр. Ялангуяа Евроазийн газар тариалангийн хамгийн том бүс нутаг болох Оросын шар, бор будаа, овьёос зэрэг бүх бүтээгдэхүүн дээр ГОСТ буюу государственный стандарт гэсэн албан ёсны шошго бий. Энэхүү ГОСТ хэмээх шошго Оросын тэргүүлэх шинжлэх ухааны үр дүн, өндөр шалгуур болдгоороо онцлог, өнөө ч хойд хөршийн сансрын нисэгчдийн хоолыг гүйцэх зоогийг саранд хөл тавьсан аль ч улс орон үйлдвэрлэж чадаагүй байгаа ...

Open article