Сэтгүүлч Р.Эмүжин: Славагийн бүтээгдэхүүнүүд нэмэлт химийн бодисгүй байгаль эхийн бүтээл

ikon.mn · science

Талх, өндөг, будаа, гурил…бүгд өөрийн гэсэн замыг туулж гал тогооны ширээн дээр ирдэг. Тэр зам хоёр өөр. Бордоогоор зодож, химийн бодисоор услан, хэдхэн хоногт сугсалзтал ургуулаад, сагсайтал хураан авч, төдөлгүй уутлаад зардаг будаа, гурил, жимс ногоо бий. Ийм хүнс бол хоол биш хор, ходоод дүүргэгч гэсэн үг. Хүн төрөлхтний хүнсний хэрэглээний 60 орчим хувийг хэдийнэ эзлэх болсныг хүнсний технологичид баримт дурдан хэлэлцэж байна. Мэдээж, харшил хөдөлгөнө, зүй бусаар огцом таргална, хүний үндсэн ген эвдэрнэ, хэлбэр галбир өөрчлөгдөнө, урьд сонсогдож байгаагүй өвчнүүдийн эх үүсвэр болно. Тэгвэл байгалийн жамаар нь хавраар тариалж, нар, салхи, ус бороо, хөрс, газар шороо гээд эх дэлхийн амьдралын жамаар ургуулж, намрын хяруунаар хураан уутлаад таны гал тогоонд авчирсан будаа бол өөр. Ялангуяа Евроазийн газар тариалангийн хамгийн том бүс нутаг болох Оросын шар, бор будаа, овьёос зэрэг бүх бүтээгдэхүүн дээр ГОСТ буюу государственный стандарт гэсэн албан ёсны шошго бий. Энэхүү ГОСТ хэмээх шошго Оросын тэргүүлэх шинжлэх ухааны үр дүн, өндөр шалгуур болдгоороо онцлог, өнөө ч хойд хөршийн сансрын нисэгчдийн хоолыг гүйцэх зоогийг саранд хөл тавьсан аль ч улс орон үйлдвэрлэж чадаагүй байгаа гэдгийг дэлхий мэднэ. Монгол Улсын үндэсний стандарт ГОСТ-той адил төстэй зэрэглэлтэй, тэмдэглэгээ нь MNS, Олон улсын стандарт CODEX мөн адил тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, боловсруулалт, үйлдвэрийн дамжлага, уут сав бүгд эрүүл бөгөөд зүй ёсных гэдгийг баталгаажуулдаг. Хэрэв ийм тэмдэглэгээ байхгүй бол та будаа хэлбэртэй химийн бодис идэж байна аа гэсэн үг. Химийн тариа, бордоо, антибиотиктой цацлагаар усалж, хэдхэн хоногт ургуулан, хэдхэн хоногийн дотор ширхэг үрийг ширээ дүүргэх хүнс хоол хэлбэртэй бүтээгдэхүүн буюу дүүргэгч хүнс болгон хувиргаад даруй худалдаанд нийлүүлдэг сүлжээ маш идэвхтэй бөгөөд хурдтай ажилладаг. Мэдээж, дэлхийн 8.4 тэрбум хүний хүнсний хэрэглээний эргэлтийг ийм аргаар зохицуулахгүй бол өлсгөлөн нүүрлэнэ. Тэгвэл яаж эрүүл бөгөөд байгалийн гаралтай хоол хүнс, гурил будаа олж гэр бүлийнхээ хэрэгцээг хангах вэ? Мэдээж, химийн аргаар бордсон будаа илүү том ширхэгтэй, илүү цэвэрхэн, илүү гялгар. Гэвч энэ илүү бүхний цаана нөгөө л хор, хорт хавдар, ойлгомжгүй өвчин…тэртэй тэргүй дэлхийгээрээ хоол хүнсний байгалийн ба, химийн гэсэн хоёр том эргүүлэг дотор эргэлдэж байхад ядаж гэртээ авч байгаа будаа, сахар, гурил, хатаасан жимс, хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд дээрх ГОСТ, MNS, CODEX гэсэн шошгыг заавал харж байгаарай. Магадгүй Оросоос орж ирдэг Славагийн шар, бор будаа, хөц будаа, овьёос илүү жижигхэн ширхэгтэй байх, гэвч байгаль эхийн бүтээл юм болохоор “Надад нэмэлт химийн бодис байхгүй ээ” гэж даруухнаар хэлж байгаа нь тэр юм.

Read full article → Compare