Албан болон дипломат паспортын тоог ил болгохыг санал асуулгад оролцсон хүмүүсийн 97.2 хувь нь дэмжив

ikon.mn · politics

Дипломат болон албан паспортыг тусгай журмын дагуу тодорхой албан тушаалтнуудад олгодог. Гэтэл хүчинтэй эсэх, өөрийнх нь мөн эсэх нь мэдэгдэхгүй дипломат болон албан паспортын зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд оруулж гангардаг үзэгдэл үе үе гарч байна. Энэхүү албаны бичиг баримтыг жирийн иргэн ямар хууль, журмын дагуу олж авсан нь тодорхойгүй байдаг тул танил талын сүлжээгээр авчихдаг юм биш байгаа гэх хардлагыг төрүүлээд буй. Иймд илүү эрх эдэлдэг, мэдүүлэх, хадгалах, тайлагнах болон хүчингүй болгох зэргийг тусгай журмаар зохицуулдаг дээрх паспортуудыг хэдэн хүн эзэмшиж байдгийг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүйг хэлсэн юм. iKon.mn сайт "Дипломат, албан паспорт хэдэн хүн эзэмшдэг тухай болон сүүлийн 10 жилд ямар хэмжээний өөрчлөлт гарсан талаар тоо баримтаа ил болгохыг ГХЯ-наас шаардахыг та дэмжих үү?" хэмээн санал асуулга явууллаа. Долоо хоногийн хугацаанд 616 хүн хамрагдан 97.2 хувь нь дэмжиж, 2.8 хувь нь дэмжихгүй гэж хариулав. Санал асуулгын дүн:

Read full article → Compare