ХААН Банкны ПОС эзэмшигчдэд зориулсан урамшуулалт аяны эхний тохирлын эзэд тодорлоо

ikon.mn · economy
Full story

KHAN Bank has launched a promotional campaign for customers who own its POS terminals as part of its 35th anniversary. It began on November 1, 2026, and will run through December 31. The campaign will identify 71 winners in total: 35 customers will receive an iPhone 18 Pro Max, 35 will become owners of a 1 million tugrik deposit, and one super winner will receive a car. The first winners have been announced.

ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд ПОС эзэмшигч харилцагчдадаа зориулан “ХААН Банкны ПОС”-той урамшуулалт аяныг 2026 оны 11-р сарын 1-нээс эхлүүлсэн билээ. Тус аян 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд аяны хугацаанд 35 харилцагч iPhone18 Pro Max, 35 харилцагч 1 сая төгрөгийн хадгаламжийн эзэн, нэг супер тохирлын эзэн автомашины эзэн зэрэг нийт 71 тохирлын эздийг тодруулна. Аяны эхний тохирлын эздийг 11-р сарын 18-ны өдөр Khan merchant POS фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа. Энэхүү тохиролд 2026 оны 11-р сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ХААН Банкны ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хүлээн авсан харилцагчид оролцсон бөгөөд 9 харилцагч iPhone18 Pro Max, 9 харилцагч 1 сая төгрөгийн хадгаламжийн эзэд боллоо. “ХААН Банкны ПОС-той аян”-ы эхний тохирлын эздэдээ халуун баяр хүргэе. “ХААН Банкны ПОС-той аян” он дуустал үргэлжлэх тул та дараах нөхцөлийг хангаснаар энэхүү аянд оролцож, бизнесийн орлогоо өсгөхийн зэрэгцээ тохирлын эзэн болох боломжтой. Та тохирлын эрхээ Khan Merchant вэбсайт болон Khan Merchant аппликэйшний Үндсэн цэс -> Урамшуулалт аян цэсээр шалгаарай. Аянд оролцох нөхцөл: ПОС дээр картаар хүлээн авсан гүйлгээний дүн 350,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх олгоно /хэвлэмэл QR, DiGi POS орно/ ПОС дээр DiGi Pay аппликэйшнээр хүлээн авсан гүйлгээний дүн 350,000₮ хүрэх тутамд 3 тохирлын эрх олгоно /DiGi POS, хэвлэмэл QR, DiGi Pay QR-р хийсэн онлайн худалдан авалт орно/ Khan merchant вэбсайт, Khan Merchant аппликэйшнээр хүсэлт илгээн шинээр харилцагч болоход 3 тохирлын эрх олгоно. Та шинээр ПОС захиалахыг хүсвэл www.khanbank.com вэб хуудасны Карт->ПОС-ын үйлчилгээ->Хүсэлт илгээх товч дээр дарж ПОС төхөөрөмж, DiGi POS, DiGi Pay-ийн хэвлэмэл QR захиалан авах боломжтой. ПОС захиалах хүсэлтээ өгснөөс хойш ажлын 8 цагт таны хүсэлтийг шийдвэрлэн үнэгүй хүргэж өгч суурилуулна. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Read full article → Compare