Өмнөд Солонгос даяар элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюуны технологи ашиглан хуулахыг оролдсон 111 сурагч баригдав
- Words
- 564
- Chars
- 4131
- AI summary
- No
Өмнөд Солонгос улсад хиймэл оюун ухааны (AI) хэрэгсэл ашиглан шалгалтын үеэр хуулах тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын боловсролын яам урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. Уг арга хэмжээг анх удаа хэрэгжүүлсэн энэ жилийн их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр 111 сурагч ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаад баригдсаныг эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ. Тэдгээр шалгуулагчдын тав нь шалгалтын үеэр ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаад газар дээрээ баригдсан юм байна. Энэ долоо хоногт хагас сая орчим сурагч их сургуульд элсэх "Сунын" (Suneung) шалгалтад оролцсон юм. "Сунын" шалгалтын өмнө эрх баригчид шалгалтын танхимд зөвшөөрөлгүй төхөөрөмж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор улс орон даяар бүх гар утсанд яаралтай сэрэмжлүүлэг зурвас илгээх арга хэмжээг авсан байна. Баасан гарагт тус улсын ерөнхийлөгч И Жэ Мён хиймэл оюун ухаан ашиглан хуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд шалгалтын тогтолцоог бүхэлд нь шинэчлэхийг уриалжээ. Өмнөд Солонгост улсын хэмжээний шалгалтууд нь "боломж, нөөцийн хуваарилалтад ихээхэн нөлөөлдөг" болохыг онцолсон тэрбээр ийм шалгалтад хиймэл оюун ухаан ашиглан хуурах нь "шударга ёс, итгэлцлийг алдагдуулж, нийгмийн үндсэн дэг журмыг ган...
Open article