⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Төмөр хүн" Тамаваши Б.Мөнх-Оргил 10 давсан хамгийн ахмад бөх болов

ikon.mn ·Mongolia · world
Words
180
Chars
1294
AI summary
Yes
Full story

Yokozuna Onosato won the November professional sumo tournament and lifted the Emperor’s Cup for the seventh time. The 26-year-old finished with 13 wins and two losses, losing to Yoshinofuji on the first day and to Atamifuji after nine straight wins. Tamawashi B. Munkh-Orgil became the oldest wrestler to reach 10 wins at the tournament.

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн ёкозүна Оносатогийн ялалтаар өндөрлөлөө. Өнгөрсөн есдүгээр сарын тэмцээнд 12 даваатай түрүүлсэн 26 настай сүмоч эр энэ тэмцээнд 13 даваа, хоёр унаатайгаар Эзэн хааны цомыг долоо дахь удаагаа өргөв. Эхний өдрөө л Ёшинофүжид өвдөг шороодсон ч ес дараалан ялсныхаа дараа Атамифүжид унасан. Улмаар ижил амжилт үзүүлсэн Вакамотохарүтай нэмэлт барилдаан хийсний эцэст түрүүлсэн юм. Макүүчи буюу дээд зиндаанд есөн монгол сүмоч зодоглосон бөгөөд тэднээс найм нь 50 хувийн амжилтаа үзүүлэв. Бэртлийн улмаас хоёр тэмцээн өнжөөд эргэн ирсэн ёкозүна Хоошёорюү эхний есөн өдрийн дараа дөрвөн даваатай болсон ч таван өдөр дараалж ялснаар энэ тэмцээнийг 9:6 амжилтаар үдлээ. Дээд зиндаанд эргэн ирсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа 10 даваа авсан хамгийн ахмад бөх болов. Тэр мөн зургаа дахь тусгай шагнал буюу дайчин барилдааны шагналын эзнээр тодорсон юм. Тэрбээр гарамгай барилдааны шагналыг гурав, дайчин барилдааны шагналыг хоёр, техниктэй бөхийн шагналын нэг удаа хүртэж байв. Тамаваши Б.Мөнх-Оргил замналынхаа турш 926 ялсан үзүүлэлтээр Кёкүтенхо Н.Цэвэгнямын ард долдугаарт бичигдэж байна. Ирэх тэмцээнд хоёр ялахад түүний урд орох боломжтой. Мөн дээд зи...

Open article