Voyager-1 хэмээх сансрын станц, түүний хосгүй амжилт
- Words
- 1959
- Chars
- 13806
- AI summary
- Yes
The Voyager-1 spacecraft is cited for a unique achievement. Space science is keenly interested in whether other intelligent civilizations exist and whether contact with them can be established. A key goal of the James Webb telescope, launched on December 25, 2022, is to search for other intelligent civilizations.
Сансар судлалын нэн сонирхолтой эрэл хайгуул нь өөр оюун ухаант соёл иргэншил оршин байх магадлал, тэдгээртэй холбоо тогтоох боломжийн тухай асуудал байдаг. 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд хөөргөсөн Жеймс Вэбб хэмээх шинэ үеийн дижитал хүчирхэг дуран авайн нэг чухал зорилт нь өөр оюун ухаант соёл иргэншлийг эрэн хайх явдал юм. Эволюци хөгжлийн зүй тогтол гэдэг нь аливаа юмс, үзэгдэл нэг хэвэндээ царцанги оршихгүй, харин тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр амьгүйгээс амьд материйн хэлбэрт, амьд материас оюун ухаант сэтгэдэг материйн дээд хэлбэрт шилжин хөгжих боломжтой гэсэн байгалийн шинжлэлийн бодит үйл явц, физикийн шинжлэх ухаанд суурилсан философийн шинжлэх ухааны учирзүйн гаргалгаа юм. Дижитал технологийн үсрэнгүй дэвшил амьдрал бүхий өөр ухаант соёл иргэншилтэй холбоо тогтоох боломж олгох өндөр магадлалтай байна. Эдүгээ дэлхий дээрх бидний амьдралыг үүсгэсэн гол түүхий эд болох органик нэгдлүүд сансрын хязгааргүй уудам орон зайд үлэмж элбэг болох нь НАСА-гийн сүүлийн үеийн судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Сансрын Kapler дуран дэлхийтэй төстэй өөр гариг, эрхэс цаашилбал харь соёл иргэншлийн судалгааг дагнан хийж байгаа билээ. Сүүлийн үеийн судалгааны урьдчилсан дүгнэл...
Open article