⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Японд жилийн орлого нь 100 сая иенийг давдаг хүмүүсийн тоо арван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ

ikon.mn ·Mongolia · world
Words
295
Chars
2097
AI summary
Yes
Full story

A Kyodo News analysis found that 38,000 people in Japan earned 100 million yen ($630,000) or more in 2024, double the figure from ten years earlier. The increase was linked to rising stock and real estate prices as well as higher pay for executives and managers.

Kyodo News агентлагийн хийсэн шинжилгээгээр 2024 онд жилд 100 сая иен ($630,000) буюу түүнээс дээш орлого олдог хүмүүсийн тоо 38,000-д хүрсэн нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтөд хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, мөн удирдах албан тушаалтнуудын цалин хөлсний нэмэгдэл нөлөөлсөн байна. Дундаж орлоготой иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой өөрчлөлт гараагүй байхад ийнхүү өндөр орлоготой хүмүүсийн тоо 2.19 дахин өссөн нь анхаарал татаж байна. Татварын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг идэвхжиж буй энэ үед Япон улс өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварын тогтолцоогоо хэрхэн, ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг асуудал чухал сэдэв болж байгаа. 2014 онд жилд 100 сая иен ба түүнээс дээш орлоготой хүмүүсийн тоо 17,348 байжээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд, ялангуяа COVID-19 цар тахлын сөрөг нөлөөлөл буурч эхэлснээс хойш Японд ийм орлоготой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Kyodo News агентлагийн судалгаагаар чинээлэг иргэд Токио болон түүний эргэн тойрны бүс нутагт төвлөрсөн нь тогтоогджээ. Тодруулбал 38,000 хүний ​​60 орчим хувь буюу 22,117 нь Токио, Чиба, Сайтама, Канагава мужуудад амьдарч байна. Бүс нутгуудын хооронд эдийн зас...

Open article