⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Нийслэлийн ирэх оны төсвийн зарлагын дийлэнхийг нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксон нүүрсний худалдан авалт эзэлж байна"

ikon.mn ·Mongolia · world
Words
317
Chars
2375
AI summary
Yes
Full story

Ulaanbaatar’s 2027 budget draft will be discussed at an extraordinary 15th session of the city council. B. Sukh-Ochir, head of the Finance and Investment Department at the capital governor’s office, presented the draft. It is drawn up on the basis of 4.8 trillion tugriks in revenue and 4.8 trillion tugriks in expenditure. Most of the spending is taken up by public transport subsidies, urban improvement, loan interest, and purchases of semi-coking coal.

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын Ээлжит бус XV хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Төсвийн төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очирын танилцуулснаар нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.8 их наяд төгрөгийн орлого, зарлагын суурин дээр боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, 4.8 их наяд төгрөгийн орлого, 4.8 их наяд төгрөгийн зарлагатайгаар төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн урсгал зардал 2.4 их наяд төгрөг бол хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөгийг хуваарилжээ. Төсвийн орлогын хувьд нийслэл, дүүргийн татварын орлого өссөн хэдий ч хуулийн дагуу ХАОАТ-ыг сарын 790,000 төгрөгөөс доош орлогод суутгахгүй, үл хөдлөхийн татвар буурсан зэргээс шалтгаалан татварын орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна. Орлого дээр тодорхой хэмжээний эрсдэл үүссэн ч нийслэлийн захын гурван дүүрэгт олгох татаасыг нэмэгдүүлжээ. Төсвийн зарлагын хувьд, нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксон нүүрсний худалдан авалт зэрэг томоохон зардлууд нийт зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа аж. Хот тохижилтын зардал өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн бөгөөд нийслэлийн зургаан бүсэд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр төлөв...

Open article