"Нийслэлийн ирэх оны төсвийн зарлагын дийлэнхийг нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксон нүүрсний худалдан авалт эзэлж байна"
Ulaanbaatar’s 2027 budget draft will be discussed at an extraordinary 15th session of the city council. B. Sukh-Ochir, head of the Finance and Investment Department at the capital governor’s office, presented the draft. It is drawn up on the basis of 4.8 trillion tugriks in revenue and 4.8 trillion tugriks in expenditure. Most of the spending is taken up by public transport subsidies, urban improvement, loan interest, and purchases of semi-coking coal.
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын Ээлжит бус XV хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Төсвийн төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очирын танилцуулснаар нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.8 их наяд төгрөгийн орлого, зарлагын суурин дээр боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, 4.8 их наяд төгрөгийн орлого, 4.8 их наяд төгрөгийн зарлагатайгаар төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн урсгал зардал 2.4 их наяд төгрөг бол хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөгийг хуваарилжээ. Төсвийн орлогын хувьд нийслэл, дүүргийн татварын орлого өссөн хэдий ч хуулийн дагуу ХАОАТ-ыг сарын 790,000 төгрөгөөс доош орлогод суутгахгүй, үл хөдлөхийн татвар буурсан зэргээс шалтгаалан татварын орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна. Орлого дээр тодорхой хэмжээний эрсдэл үүссэн ч нийслэлийн захын гурван дүүрэгт олгох татаасыг нэмэгдүүлжээ. Төсвийн зарлагын хувьд, нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксон нүүрсний худалдан авалт зэрэг томоохон зардлууд нийт зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа аж. Хот тохижилтын зардал өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн бөгөөд нийслэлийн зургаан бүсэд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Хагас коксон нүүрсний худалдан авалтад 400 тэрбум төгрөг тусгасан гэв. Харин ирэх хаврын нөөцийн мах бэлтгэх ажлын хүрээнд 30 орчим тэрбум төгрөг тусгажээ. Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ өмнөх онуудад эхлүүлсэн ажлыг дуусгах, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүд, их багтаамжийн тээврийн хэрэгслийг хөгжүүлэх зардлыг тусгах зарчмыг баримталсан байна. Ингэснээр нийт 292 төсөл арга хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Тухайлбал сургуулийн барилга байгууламжид ₮116 тэрбум, эрүүл мэндийн салбарт ₮45 тэрбум, хот байгуулалтад ₮43 тэрбум, төрийн үйлчилгээнд ₮22 тэрбум гэх зэргээр төсөвлөжээ. Газар чөлөөлөлтийн төлбөрт ₮200 тэрбумыг олгохоор төсөвт суулгасан байна. Төсвийн том дүнтэй зардлууд: Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд ₮30.5 тэрбум Хот нийтийн тохижилт үйлчилгээнд ₮83 тэрбум Шахмал түлш худалдан борлуулах үйл ажиллагаанд ₮76.8 тэрбум Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад ₮400 тэрбум Нийтийн тээврийн машин цагийн зөрүүд ₮414.3 тэрбум Авто замын цэвэрлэгээ, арчлалтад ₮12 тэрбум Газар чөлөөлсний нөхөн төлбөрт ₮200 тэрбумыг төсөвлөжээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад ₮10 тэрбум , Адууны өдөрт ₮4.5 тэрбумы г зарцуулах юм байна.