⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Өмнөд Солонгост шалгалтын үеэр хуулбал авсан оноогоо тэглүүлж, 10 жилийн хугацаанд дахин өгөх эрхгүй болно

ikon.mn ·Mongolia · world
Words
441
Chars
3441
AI summary
No

Өмнөд Солонгосын шалгалтын тогтолцоонд хиймэл оюун ухаан (AI) ашиглан хууран мэхлэх явдал гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газар мэргэшлийн улсын шалгалтад ийм үйлдэл гаргаад баригдсан хүмүүст оноох шийтгэлийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал ийм зөрчил гаргасан хүмүүсийн дахин шалгалт өгөх хоригийн хугацааг 3 жилээс 10 жил болгон сунгаж, мөн хорих ялын дээд хэмжээг одоогийнхоос хоёр дахин урт буюу 5 жил болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тус улсын Хөдөлмөр, Ажил эрхлэлтийн яам Мягмар гарагт дээрх арга хэмжээнүүдийг зарлажээ. Сүүлийн үед мэргэшлийн улсын шалгалтуудад хэт өндөр оноо авсан тохиолдлууд олширч, ухаалаг нүдний шил, бичил камер, өөрчилж тохируулсан тооны машин зэрэг нарийн технологи ашиглан хууран мэхлэх арга замууд улам боловсронгуй болсон нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Шалгалтын дүнд олон нийтийн итгэх итгэлийг сэргээхийн тулд тус яамнаас хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн оноог, мөн шалгалтын дундаж оноо болон хичээл тус бүрийн онооны тархалтын мэдээллийг олон нийтэд ил болгохоор болжээ. Мэргэшлийн улсын шалгалтад ухаалаг нүдний шил ашиглан хууран мэхэлсэн анхны тохиолдол тавдугаар сард...

Open article