⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Хаана ч аюулгүй" уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

ikon.mn ·Mongolia · world
Words
615
Chars
4636
AI summary
No

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, Олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүчирхийлэл бол зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн шударга ёстой шууд холбоотой асуудал юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд дэвшүүлж буй “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн уриа нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхой илэрхийлж байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг зөвхөн хууль батлах хүрээнд бус хуулийн хэ...

Open article