Ө.Батбаяр: Нөмрөгийн дархан цаазат газрын түймэртэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдах ёстой
- Words
- 1565
- Chars
- 11241
- AI summary
- No
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн асуудлаар өмгөөлөгч Ө.Батбаяраас тодруулга авлаа. - Танд энэ өдрийн мэнд хүргэе. - Баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе. - Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт Мобиком Корпораци ХХК-ийн нэр холбогдоод байна. Таныг тус компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэж сонсоод та бүхний байр суурийг уншигчдадаа хүргэхээр ирлээ? - Тийм ээ. Маш харамсалтай явдал болсон. Болсон явдалд бид маш их харамсаж байгаа. Гэхдээ Мобиком Корпораци ХХК-ийн ажилтнууд, Сүмбэр боомтын албан хаагчид болон Хилийн боомтын захиргааны албан хаагчид санаатайгаар гал түймэр тавиагүй нь ойлгомжтой. - Тухайн үед юу болсныг тодорхой хэлж өгөх үү? - Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй шүү дээ. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллүүд их гарч байна. Нэг талыг буруутгасан өрөөсгөл мэдээллүүд ч их явж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тодорхой болно. - Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлага хохирлыг тогтоосон гэж мэдээлсэн. Яг хэдэн төгрөгийн, ямар хохирол гарсан бэ? - Хохирлын дүнгийн талаар бид албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй байна. Түүнчлэн хохирлын үнэлгээг тогтоохдоо хуулиар то...
Open article