⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Жоли, Питт нар салснаасаа хойш 10 жилийн дараа Франц дахь дарсны үйлдвэрийг тойрсон өмчийн маргаанаа шийдвэрлэжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
446
Chars
3198
AI summary
Yes
Full story

Angelina Jolie and Brad Pitt have settled a long-running property dispute over a winery in France, ten years after their separation. In a joint statement on Wednesday, the Hollywood couple said they had resolved their court case through a settlement. The dispute concerned ownership of the French winery.

Анжелина Жоли, Брэд Питт нарын хооронд олон жил үргэлжилсэн өмч хөрөнгийн маргаан тэднийг салснаас хойш арван жилийн дараа эцэс боллоо. Холливүүдийн алдарт хос Франц дахь дарсны үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргаанаа ийнхүү шийдвэрлэж байна. Лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ тэд шүүхийн маргаанаа эвлэрлээр шийдвэрлэснийг дурджээ. Уг маргаан нь зөвхөн бизнесийн асуудлаар хязгаарлагдаагүй бөгөөд Жолигийн зүгээс Питтийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ноцтой мэдэгдлийг шүүхэд гаргаснаар олны анхаарлыг татсан юм. 62 настай Питт, 51 настай Жоли нарын бие төлөөлөгчдийн дамжуулсан мэдэгдэлд "Бид гэр бүлийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шүүхээс гадуур тохиролцоонд хүрлээ. Цаашид энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй" гэжээ. 2016 онд Европоос хувийн онгоцоор буцаж ирэх үед болсон үйл явдлын дараа Жоли "гэр бүлийн асуудал"-аас үүдэлтэй салах өргөдлөө гаргаж байв. Сүүлийн жилүүдэд олны танил хүмүүсийн дунд түгээмэл болж буй "хувийн шүүгч" (private judge) хөлслөх аргыг тэд ашигласан тул 2024 оны сүүлээр салах үйл явц албан ёсоор дууссан ч нарийн ширийн зүйлс нь олон нийтэд ил болоогүй байлаа. Гэвч дарсны үйлдвэртэй холбоотой маргаан нь тэдний зөрчилдөөний талаарх м...

Open article