Жоли, Питт нар салснаасаа хойш 10 жилийн дараа Франц дахь дарсны үйлдвэрийг тойрсон өмчийн маргаанаа шийдвэрлэжээ
Angelina Jolie and Brad Pitt have settled a long-running property dispute over a winery in France, ten years after their separation. In a joint statement on Wednesday, the Hollywood couple said they had resolved their court case through a settlement. The dispute concerned ownership of the French winery.
Анжелина Жоли, Брэд Питт нарын хооронд олон жил үргэлжилсэн өмч хөрөнгийн маргаан тэднийг салснаас хойш арван жилийн дараа эцэс боллоо. Холливүүдийн алдарт хос Франц дахь дарсны үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргаанаа ийнхүү шийдвэрлэж байна. Лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ тэд шүүхийн маргаанаа эвлэрлээр шийдвэрлэснийг дурджээ. Уг маргаан нь зөвхөн бизнесийн асуудлаар хязгаарлагдаагүй бөгөөд Жолигийн зүгээс Питтийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ноцтой мэдэгдлийг шүүхэд гаргаснаар олны анхаарлыг татсан юм. 62 настай Питт, 51 настай Жоли нарын бие төлөөлөгчдийн дамжуулсан мэдэгдэлд "Бид гэр бүлийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шүүхээс гадуур тохиролцоонд хүрлээ. Цаашид энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй" гэжээ. 2016 онд Европоос хувийн онгоцоор буцаж ирэх үед болсон үйл явдлын дараа Жоли "гэр бүлийн асуудал"-аас үүдэлтэй салах өргөдлөө гаргаж байв. Сүүлийн жилүүдэд олны танил хүмүүсийн дунд түгээмэл болж буй "хувийн шүүгч" (private judge) хөлслөх аргыг тэд ашигласан тул 2024 оны сүүлээр салах үйл явц албан ёсоор дууссан ч нарийн ширийн зүйлс нь олон нийтэд ил болоогүй байлаа. Гэвч дарсны үйлдвэртэй холбоотой маргаан нь тэдний зөрчилдөөний талаарх мэдээлэл олон нийтэд ил болох гол шалтгаан болсон юм. Питт 2022 онд Жолийг шүүхэд өгч байв. Тэрбээр Жолийг тэдний хамтран эзэмшиж байсан Франц дахь "Chateau Miraval" дарсны үйлдвэрийн өөрт ногдох хувийг Питтэд худалдах тохиролцооноосоо буцсан гэж буруутгажээ. Жоли өөрийн эзэмшлийн хувиа Питтэд зарахын оронд "Tenute del Mondo" дарсны компанид зарсан юм байна. Питтийн үзэж байгаагаар энэ нь түүний зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, “өшөө хорсол агуулсан", "хууль бус" үйлдэл байсан бөгөөд тэдний хувьд хоёр дахь гэр нь болж байсан хувийн орон зайг сүйтгэсэн хэрэг болжээ. Хувийн онгоцонд болсон гэх хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл Жолигийн зүгээс шүүхэд хариу нэхэмжлэл гаргах хүртэл олон нийтэд ил болоогүй байв. Жоли болон түүний өмгөөлөгчдийн мэдэгдсэнээр Питт тохиролцооны нэг хэсэг болгон Жолигоос өөрийнх нь тухай мэдээллийг задруулахгүй байх утгатай гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан байна. Тухайн үед Холбооны Мөрдөх Товчоо болон АНУ-ын хүүхэд хамгааллын албаныхан онгоцонд Питтийн гаргасан үйлдлийг мөрдөн шалгаж эхэлсэн ч удалгүй хэрэгсэхгүй болгосон юм. Энэ хэргийн төвд тэдний ууган хүүгийн эрүүл мэндийн асуудал яригдаж байжээ. Питт хүчирхийллийн зан авиртайгаа үгүйсгэсэн ч онгоцонд гаргасан үйлдлээ хамгаалаагүй юм. Тэрбээр 2017 онд GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн үед архины асуудалтай байсан ч дараа нь эмчлүүлж, эрүүлжсэнээ тайлбарлаж байжээ. Энэ оны эхээр Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Питт долоон жилийн турш эрүүл байсан ч “хатуу хэмжээ хязгаартай" дахин ууж эхэлснээ ярьсан байна. 2022 онд Associated Press агентлагийн олж авсан Холбооны Мөрдөх Товчооны шалгалтын тайланд Питтийн үйлдлийн мөрөөр "бүх талууд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэдэг дээр тохиролцсон" тухай дурдсан байв. Жоли, Питт нарын зургаан хүүхэд одоо бүгд насанд хүрсэн бөгөөд хамгийн бага нь болох ихэр Нокс, Вивьен нар долдугаар сард 18 нас хүрсэн юм. Тэдний олонх нь насанд хүрснийхээ дараа аавынхаа овгийг хэрэглэхээс татгалзсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Эх сурвалж: Associated Press