ЦЕГ: ОХУ-ын зэвсэгт хүчин нэгдээрэй, ₮61-108 саяын цалинтай гэх зар түгээсэн есөн хаягийг устгуулсан
- Words
- 191
- Chars
- 1467
- AI summary
- Yes
Mongolian citizens have been reported as victims of crime abroad and as people linked to criminal cases, prompting the Foreign Ministry and the General Police Department to hold a joint briefing. Police press and public relations chief, deputy colonel D. Munkhkhuyag, spoke as part of that briefing. Police had nine addresses taken down after advertisements circulated urging people to join the Russian armed forces with pay listed at 61–108 million tugriks.
Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотойгоор Гадаад Харилцааны Яам(ГХЯ), Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Энэ оны есдүгээр сараас эхлэн Оросын Холбооны Улс(ОХУ)-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай гэсэн зар Монголын цахим орчинд нийтлэгдэж байна. Цагдаагийн байгууллагад энэ талаар хоёр гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал нэг гомдолд хамаарах гурван иргэнийг ОХУ-д зорчих зорилготой улсын хилээр гарах гэж байхад нь саатуулж, дээрх үйлдлээс татгалзуулсан. Гомдол шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хоёр дахь гомдолд холбогдох иргэн ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Иргэнээ эргүүлэн авчрахаар ажиллаж байна. Энэ төрлийн зарыг иргэд сонирхож эхэлсний дараа Телеграмм, WhatsApp зэрэг аппликэйшнээр холбогдон ОХУ-д ирвэл өндөр хэмжээний цалин хангамж олгоно гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгодог нь илэрсэн. Цагдааги...
Open article