⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүнээр даргалуулахгүй гэж шийджээ

ikon.mn ·Mongolia · sports
Words
518
Chars
3970
AI summary
No

Төрийн байгуулалтын байнгын хорооны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1-т СЕХ-ны гишүүний албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг хийхээр тус тус заасан гэдгийг хуралдаан даргалагч тодотгоод, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр, Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрхийн хугацаа 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр тус тус дуусгавар болсон тул СЕХ-ны гишүүний албан тушаал нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа. Уг тогтоолын төсөлд СЕХ...

Open article