⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Монголын шигшээ баг Хонконгийг 24 онооны зөрүүгээр ялснаар ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авлаа

ikon.mn ·Mongolia · sports
Words
219
Chars
1614
AI summary
No

Сагсан бөмбөгийн 2029 оны Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны тэмцээн хоёр дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй яваа Хонконгийн багийг талбайдаа хүлээн авч, 83:59-өөр буюу 24 онооны зөрүүгээр илүүрхлээ. "Хөх чононууд" тоглолтын эхнээс санаачилгыг авч, үе тус бүрд оноогоор давамгайлсан юм. Монгол Улсын Гавьяат тамирчин, багийн ахлагч Ш.Энхийн-Од 14 оноо, 9 самбараас бөмбөг авсан бол Г.Дөлгөөн 14 оноо, Г.Болор-Эрдэнэ 13 оноо, 10 оновчтой дамжуулалт, А.Азбаяр 12 оноогоор багаа тэргүүлэв. Хонконгоос Шиү Ва Леун 13 оноо, Чам Иен Цань 11 оноо, Данкан Овербек Рейд 10 оноо авсан ч хангалтгүй байлаа. Энэ тоглолтод манай залуус хожсоноор нэг ч ялагдаагүй яваа Тайландын ард хэсгийнхээ хоёрдугаарт жагсаж буй. Тодруулбал тайландууд 10 оноотойгоор хэсгээ тэргүүлж буй бол Монгол 9 оноотойгоор ижил амжилттай яваа Хонконгийн урд бичигдэх болсон юм. Түүнчлэн ингэснээр 2029 оны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ албан ёсоор баталгаажуулав. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцго...

Open article