Монголын шигшээ баг Хонконгийг 24 онооны зөрүүгээр ялснаар ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авлаа

ikon.mn · sports

Сагсан бөмбөгийн 2029 оны Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны тэмцээн хоёр дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй яваа Хонконгийн багийг талбайдаа хүлээн авч, 83:59-өөр буюу 24 онооны зөрүүгээр илүүрхлээ. "Хөх чононууд" тоглолтын эхнээс санаачилгыг авч, үе тус бүрд оноогоор давамгайлсан юм. Монгол Улсын Гавьяат тамирчин, багийн ахлагч Ш.Энхийн-Од 14 оноо, 9 самбараас бөмбөг авсан бол Г.Дөлгөөн 14 оноо, Г.Болор-Эрдэнэ 13 оноо, 10 оновчтой дамжуулалт, А.Азбаяр 12 оноогоор багаа тэргүүлэв. Хонконгоос Шиү Ва Леун 13 оноо, Чам Иен Цань 11 оноо, Данкан Овербек Рейд 10 оноо авсан ч хангалтгүй байлаа. Энэ тоглолтод манай залуус хожсоноор нэг ч ялагдаагүй яваа Тайландын ард хэсгийнхээ хоёрдугаарт жагсаж буй. Тодруулбал тайландууд 10 оноотойгоор хэсгээ тэргүүлж буй бол Монгол 9 оноотойгоор ижил амжилттай яваа Хонконгийн урд бичигдэх болсон юм. Түүнчлэн ингэснээр 2029 оны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ албан ёсоор баталгаажуулав. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 29-ны Ням гарагт 19:00 цагаас Малайзын багтай хийнэ. Хэдийгээр урьдчилсан шатны эрхээ авсан ч энэ тоглолтод хожвол багийн чансаа ахихад нөлөөлөх юм.

Read full article → Compare