Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
- Words
- 238
- Chars
- 1719
- AI summary
- Yes
The weather service forecasts warm daytime conditions across most of the country through the 9th of this month. Yesterday, daytime temperatures in most areas were 1-9 degrees warmer than the day before. For the next five days, it expects precipitation on the 7th in Bayan-Ulgii, Uvs, parts of Arkhangai and eastern sums of Zavkhan, and overnight into the 8th in eastern Uvs, Khuvsgul, Bulgan, northern Tuv and Zavkhan.
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тухайлбал өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-9 градусаар дулаарсан байна. ЦУОШГ Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв: Хур тунадас: 07-ны өдөр Баян-Өлгий, Увс, Архангайн зарим, Завханы зүүн сумдын нутгаар, 07-08-нд шилжих шөнө Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм, 09-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим, Завханы баруун сумдын нутгаар, 10-нд Завхан, Хөвсгөлийн ихэнх, Увс, Ховдын зүүн, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи: 07-08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Энэ сарын 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр...
Open article