Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
The weather service forecasts warm daytime conditions across most of the country through the 9th of this month. Yesterday, daytime temperatures in most areas were 1-9 degrees warmer than the day before. For the next five days, it expects precipitation on the 7th in Bayan-Ulgii, Uvs, parts of Arkhangai and eastern sums of Zavkhan, and overnight into the 8th in eastern Uvs, Khuvsgul, Bulgan, northern Tuv and Zavkhan.
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тухайлбал өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-9 градусаар дулаарсан байна. ЦУОШГ Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв: Хур тунадас: 07-ны өдөр Баян-Өлгий, Увс, Архангайн зарим, Завханы зүүн сумдын нутгаар, 07-08-нд шилжих шөнө Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм, 09-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим, Завханы баруун сумдын нутгаар, 10-нд Завхан, Хөвсгөлийн ихэнх, Увс, Ховдын зүүн, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи: 07-08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Энэ сарын 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр +3...+8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна. 09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.