Тээвэр хөгжлийн банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна
- Words
- 380
- Chars
- 2931
- AI summary
- No
Тээвэр хөгжлийн банк 2026 оны III улирлын санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна. 2026 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаарх Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 45 хувиар өсөж, 2.2 их наяд төгрөгт, нийт зээлийн багцын үлдэгдэл 256 тэрбум төгрөгөөр буюу 31 хувиар нэмэгдэж, 1.1 их наяд төгрөгт хүрлээ. Мөн харилцах, хадгаламжийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 46 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд активын өгөөж болон зардлын үр ашгийг ханган ажилласны үр дүнд 8.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 39.2 хувьд хүргэж, зохистой түвшнээс 14.2 нэгж хувиар, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.1 хувьд хүрсэн буюу шалгуур үзүүлэлтийг 6.1 хувиар тус тус давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна. 2026 оны III улирлын онцлох үйл явдлаас дурдвал: Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг дахин бата...
Open article