⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зургаан хүн амь насаараа хохирчээ

ikon.mn ·Mongolia ·
Words
219
Chars
1598
AI summary
Yes
Full story

Transport prosecutors have sent 24 cases to court involving minors who violated vehicle traffic safety and operating rules. The cases cover 2024, 2025 and the period up to October 20 this year. The crimes harmed 27 people: two suffered minor health damage, 11 moderate injuries, eight serious injuries, and six died.

Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэмт хэргийн улмаас 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зургаан хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд нэг нь 15 настай, тав нь 16 настай, 18 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна. Дээрх хүүхдүүдээс гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Шүүхээс таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Эх сурвалж: УЕПГ Одоо хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн...

Open article