Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алдаж, 32 хүн бэртжээ
- Words
- 241
- Chars
- 1691
- AI summary
- Yes
A magnitude 7 earthquake struck the Tibet Autonomous Region in southwestern China around 22:33 on Thursday, Xinhua reported. It killed 16 people and injured 32. As of 02:25 on Friday, 11 of the injured were in serious condition and 21 had minor injuries.
Пүрэв гарагийн 22:33 цагийн орчимд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж бэртсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлжээ. Баасан гарагийн шөнийн 02:25 цагийн байдлаар гэмтэж бэртсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал хүнд, харин 21 хүнийх хөнгөн байгааг сүүлд нэмж мэдээлсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгодод дор хаяж хоёр хүн гэмтэж, зарим байшин барилгад цууралт үүсжээ. Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойш Хятад улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Төвөдийн хойд хэсэгт орших Нагчу дүүргийн хүн ам сийрэг суурьшсан, өндөр уулын бүсэд, газрын гадаргаас 10 км-ийн гүнд байжээ. Хятадын Газар Хөдлөлтийн Сүлжээний Төвийн мэдээлснээр уг голомтоос 5 км-ийн тойрог дотор орших газрын дундаж өндөр далайн түвшнээс дээш 4,864 метр юм байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн дүрс бичлэг оршин суугчид гэрээсээ гарч, гадаа эсвэл зогсоолд байрлуулсан автомашиндаа хоргодож байгааг харуулжээ. Газар хөдлөлтийн голомт Төвөдийн нийслэл Лхас хотоос 400 орчим километрийн зайд байсан ...
Open article