"Газар тариаланчид хүйтэнтэй уралдаж байгаа энэ цаг үед шатахуунаар тасрахгүй тариа ногоогоо хурааж чадсан"
- Words
- 267
- Chars
- 2117
- AI summary
- Yes
Mongolia’s regular government meeting was held today, and Food, Agriculture and Light Industry Minister Ts. Iderbat presented information. He said a revision to Mongolia’s 2026 unified budget was presented at the meeting. The budget amendment is aimed at ensuring stable food supplies and preventing price increases. The same announcement said farmers had harvested their crops without fuel shortages while racing against cold weather.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "2026 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийгдсэн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэхүү төсвийн тодотголд хүнсний барааны тогтвортой нийлүүлэлт, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсвийн төсөлд 150 орчим тэрбум төгрөгийг тусгаж өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналаар 30 орчим тэрбум төгрөг хасагдаж, 120 орчим тэрбум төгрөг батлагдан хуулийн хугацаа болсонтой холбогдуулан үйл ажиллагаа үргэлжилж байна. Дараах дөрвөн чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт улаан буудайн нөөц бүрдүүлэх, Хоёрдугаарт нийслэлийн махны асуудал, Гуравдугаарт хүнс Дөрөвдүгээрт шатахуун Тавдугаарь гурилын үйлдвэрүүдийн улаан буудай худалдан авахад зориулна гэсэн дарааллаар оруулсан. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 89 хувьтай үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас хаврын тариалалтаас авхуулаад шатахууны асуудалд онцгой анхаарал хандуулсан. Хавар 7,000 гаруй тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр буюу өөрсдийнхөө худалдан авсан үнээр тариаланчдадаа өгсөн. Тэр үед үнийн зөрүү нэлээд гарч байсан" гэлээ. Мөн "Намрын тариа хураалтад 2...
Open article