"Газар тариаланчид хүйтэнтэй уралдаж байгаа энэ цаг үед шатахуунаар тасрахгүй тариа ногоогоо хурааж чадсан"
Mongolia’s regular government meeting was held today, and Food, Agriculture and Light Industry Minister Ts. Iderbat presented information. He said a revision to Mongolia’s 2026 unified budget was presented at the meeting. The budget amendment is aimed at ensuring stable food supplies and preventing price increases. The same announcement said farmers had harvested their crops without fuel shortages while racing against cold weather.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "2026 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийгдсэн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэхүү төсвийн тодотголд хүнсний барааны тогтвортой нийлүүлэлт, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсвийн төсөлд 150 орчим тэрбум төгрөгийг тусгаж өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналаар 30 орчим тэрбум төгрөг хасагдаж, 120 орчим тэрбум төгрөг батлагдан хуулийн хугацаа болсонтой холбогдуулан үйл ажиллагаа үргэлжилж байна. Дараах дөрвөн чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт улаан буудайн нөөц бүрдүүлэх, Хоёрдугаарт нийслэлийн махны асуудал, Гуравдугаарт хүнс Дөрөвдүгээрт шатахуун Тавдугаарь гурилын үйлдвэрүүдийн улаан буудай худалдан авахад зориулна гэсэн дарааллаар оруулсан. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 89 хувьтай үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас хаврын тариалалтаас авхуулаад шатахууны асуудалд онцгой анхаарал хандуулсан. Хавар 7,000 гаруй тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр буюу өөрсдийнхөө худалдан авсан үнээр тариаланчдадаа өгсөн. Тэр үед үнийн зөрүү нэлээд гарч байсан" гэлээ. Мөн "Намрын тариа хураалтад 2,300 орчим тонн шатахууныг нөөцөлсөн. Шаардлагатай ААН-үүдэд 700-800 тонн шатахууныг нийлүүлж, газар тариаланчид хүйтэнтэй уралдаж байгаа энэ цаг үед шатахуунаар тасрахгүй тариа ногоогоо хурааж чадсан. Энэ удаагийн тодотголд тусгагдсан тодорхой хөрөнгөөр 5,000 тонн түлшний нөөцийг нэмж бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа. Импортоор шатахуун оруулж ирдэг ААН-үүд төрийн худалдан авалтад идэвхтэй оролцсон. Дараагийнх нь нийслэлийн махны асуудал байгаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай ХХААХҮЯ нягт уялдаа холбоотой ажиллах хүрээндээ 10.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг энэ удаагийн төсвийн тодотголд тусгагдсан. Компаниа сонгон шалгаруулах, компани нь худалдан авах, нөөцөлсөн махаа зоориндоо хийж байгаа эсэхэд хуучин хяналт шалгалт сул байсан. Харин одоо махны худалдан авалтыг и-баримт руу оруулаад ирэхээр мах бэлдэнэ гэж авсан мөнгө болгон мах болдог системийг хэрэгжүүлж явж байна" гэдгийг хэллээ.