Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Болсонару өөр хоёр улсаар дамжин АНУ руу дүрвэжээ
- Words
- 542
- Chars
- 3957
- AI summary
- Yes
Flavio Bolsonaro secretly fled to the United States after a shock defeat in Sunday’s presidential election, traveling through two other countries before reaching the US. The move surprised Brazil and the wider world. A money-laundering investigation is still underway, and the Supreme Court acted over the foreign passports of former president Jair Bolsonaro’s son to prevent him from leaving the country.
Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд цочир ялагдал хүлээсэн Флавио Болсонару нууцаар АНУ руу дүрвэсэн нь Бразилыг төдийгүй дэлхий нийтийг гайхшируулсан үйл явдал болсон юм. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаагийн улмаас гадаадад оргохоос сэргийлэхийн тулд тус улсын Дээд Шүүх экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүүгийн гадаад паспортуудыг хураах шийдвэр гаргаад байв. Гэвч барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч паспортуудаа хүлээлгэн өгөхийн оронд Аргентин, Эквадороор дамжин АНУ руу зугтах замыг сонгожээ. Болсонару сураггүй алга болж, дэлхий нийтийг гайхширалд оруулсан тэрхүү дуулиант 24 цагийн үйл явдлыг дэс дараагаар нь хүргэж байна. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзав Ням гарагийн орой, зүүний үзэлт одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсаныхаа дараа Болсонару нийслэл Бразилиа хотоос богино мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн үр дүнг хүчингүй болгуулахаар тэмцэхээ мэдэгдэж байв. Хилээр гарахыг хориглов Маргааш нь 45 настай тэрээр Инстаграм хуудсандаа нэгэн бичлэг нийтэлсэн бөгөөд уг бичлэгт тэрбээр гадаа, хоосон хананы өмнө зогсоод ярьж байлаа. Тэрбээр дагагчдадаа хандан Дээд ...
Open article