Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Болсонару өөр хоёр улсаар дамжин АНУ руу дүрвэжээ
Flavio Bolsonaro secretly fled to the United States after a shock defeat in Sunday’s presidential election, traveling through two other countries before reaching the US. The move surprised Brazil and the wider world. A money-laundering investigation is still underway, and the Supreme Court acted over the foreign passports of former president Jair Bolsonaro’s son to prevent him from leaving the country.
Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд цочир ялагдал хүлээсэн Флавио Болсонару нууцаар АНУ руу дүрвэсэн нь Бразилыг төдийгүй дэлхий нийтийг гайхшируулсан үйл явдал болсон юм. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаагийн улмаас гадаадад оргохоос сэргийлэхийн тулд тус улсын Дээд Шүүх экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүүгийн гадаад паспортуудыг хураах шийдвэр гаргаад байв. Гэвч барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч паспортуудаа хүлээлгэн өгөхийн оронд Аргентин, Эквадороор дамжин АНУ руу зугтах замыг сонгожээ. Болсонару сураггүй алга болж, дэлхий нийтийг гайхширалд оруулсан тэрхүү дуулиант 24 цагийн үйл явдлыг дэс дараагаар нь хүргэж байна. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзав Ням гарагийн орой, зүүний үзэлт одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсаныхаа дараа Болсонару нийслэл Бразилиа хотоос богино мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн үр дүнг хүчингүй болгуулахаар тэмцэхээ мэдэгдэж байв. Хилээр гарахыг хориглов Маргааш нь 45 настай тэрээр Инстаграм хуудсандаа нэгэн бичлэг нийтэлсэн бөгөөд уг бичлэгт тэрбээр гадаа, хоосон хананы өмнө зогсоод ярьж байлаа. Тэрбээр дагагчдадаа хандан Дээд Шүүх түүнийг улс орноос гарахыг хориглосон нь "намайг айлган сүрдүүлэх гэсэн илэрхий оролдлого" гэж хэлжээ. "Би хэзээ ч улс орноос гарах бодолгүй байсан. Би паспортуудаа хүлээлгэн өгч, энэхүү шударга бус явдлын эсрэг өөрийгөө өмгөөлөх болно" гэж Болсонару хэлж байв. Хоосон машин Мягмар гарагт Аргентины "Infobae" хэвлэл мэдээллийн хэрэгсэл Болсонару тус улсын зүүн хойд хэсэгт орших Пуэрто Игуасу хотоос онгоцонд суухаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн юм. Хэвлэл мэдээллийнхэн бас Болсонаругийн албаны цуваа нийслэл Бразилиа дахь түүний гэрээс хөдөлж байгааг харжээ. Хар өнгийн гурван машины алинд нь тэр явж байгааг эхэндээ мэдэх боломжгүй байв. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр удалгүй цуваа салж явсан бөгөөд улс төрчийг тээвэрлэдэг байсан дунд талын машины жолооч цонхоо буулгаж, дотор нь хүн байхгүй байгааг зориуд харуулсан гэнэ. Сураггүй алга болов Энэ үеэс хойш Болсонару хаана байгааг хэн ч хэлж мэдэхгүй болсон байна. Түүний сонгуулийн кампанит ажлын менежер хүртэл хаана байгааг нь огт мэдэхгүйгээ хэлж байлаа. “Өнөөдөр өглөө би түүнээс хэсэг амарч байгаад холбогдоно гэсэн утгатай мессэж авсан. Үүнээс өөр юу ч мэдэхгүй” гэж Рожерио Мариньо хэвлэлд гайхсан байдалтай ярьжээ. Хил давсан нь Хөрш Аргентин улсын цагаачлалын албаны мэдээлснээр тэрбээр Лхагва гарагийн өглөө тус улсын хилээр нэвтэрсэн байна. Энэ нь түүнийг улс орноо орхин явсан тухай анхны мэдээллүүд гарснаас хойш 12 цаг гаруйн дараа болсон үйл явдал юм. Аргентины эрх баригчдын мэдээлснээр сенатор "хүчинтэй аяллын бичиг баримттай, хууль эрх зүйн ямар нэгэн саад тотгоргүйгээр" Бразилын Фоз-ду-Игуасу хотыг Аргентины Пуэрто-Игуасу хоттой холбосон Танкредо Невес гүүрээр дамжин Аргентинд нэвтэрчээ. Флавио нь мөн Итали улсын паспорт эзэмшигч юм. Гэхдээ түүний нийслэл Бразилиа хотоос 1,500 гаруй км зайтай орших Аргентин улсын хилд хэрхэн хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Бразилын цагдаагийн байгууллагын мэдээлснээр түүнийг улс орноо орхин явсан тухай албан ёсны хилийн бүртгэл огт байхгүй байгаа гэнэ. Нислэг Аргентины цагаачлалын албаны мэдээлснээр хувийн нисэх онгоц Болсонару болон түүний гэр бүлийг Эквадор улсын боомт хот Гуаякилд хүргэжээ. Уг онгоц бараг хүнгүй шахуу хоосон нисэх буудалд газардаж, шатахуунаа цэнэглэхээр түр саатсан байна. Удалгүй уг онгоц дахин хөөрч, АНУ-ын Майами хотыг чиглэжээ. Газардалт Аргентинаас хөдөлснөөсөө хойш 12 орчим цагийн дараа Болсонаругийн гэр бүл Флорида мужийн Опа-Лока нисэх буудалд газарджээ. Хилийн хяналтын бүртгэлийг хариуцдаг АНУ-ын дотоодын хэргийн яамны вэбсайтад тэмдэглэснээр тэрбээр хүчингүй болсон дипломат паспортоо ашиглан хил нэвтэрсэн байна. Болсонару АНУ-д ирмэгцээ өөрийгөө Бразилын хууль ёсны удирдагч болохыг сошиал сүлжээнд зарласан юм. Болсонару АНУ-ын нисэх буудлаас гарч байгаа нь Эх сурвалж: AFP