Европ даяар супермаркетын хөргөгчүүд кибер халдлагад өртсөний улмаас их хэмжээний хүнс мууджээ
- Words
- 503
- Chars
- 3693
- AI summary
- Yes
A cyberattack on supermarket refrigerators across Europe forced stores in many countries, from Sweden to Belgium, to throw away spoiled food on Monday. Hackers remotely raised the temperature of fridges and freezers. The attack hit Ahold Delhaize and Colruyt supermarkets in Belgium and Luxembourg, as well as stores in Sweden. A similar attack first occurred in France last month.
Даваа гарагт Европын даяар супермаркетуудын хөргөгчүүд кибер халдлагын бай болсны улмаас Шведээс Бельги хүртэл олон орны дэлгүүрүүд муудсан хүнсээ хаяхаас өөр аргагүйд хүрсэн байна. Ийм халдлага өнгөрсөн сард Франц улсад анх удаа гарч байсан юм. Хөргөгч, хөлдөөгчийн температурыг хакерууд алсаас өсгөдөг энэ халдлагад Бельги, Люксембург дахь Ahold Delhaize, Colruyt супермаркетууд, мөн Шведийн ICA, Coop хүнсний дэлгүүрүүд өртжээ. Тавилгын дэлгүүртээ бөөрөнхий мах худалдаалдаг Ikea мөн нэг дэлгүүр нь уг халдлагад өртсөн болохыг мэдээлсэн байна. Стокхольм хотын ICA франчайз дэлгүүрүүд орон нутгийн цагаар шөнийн 2:00 цагт халдлагад өртсөн ч хэдэн цагийн дараа л мэдсэн байна. “Кибер халдлага болж, манай бүх хөлдөөгчүүдийн температур Цельсийн 50 хэмд хүрсэн байсан. Бүх бараа муудсан” гэж нэгэн бизнес эрхлэгч хэвлэлд ярьжээ. ICA компанийн хэвлэлийн төлөөлөгч "хязгаарлагдмал тооны дэлгүүрүүд нэг шөнийн дотор халдлагад өртөж, хөргөгч, хөлдөөх системүүдэд нь нөлөөлсөн" гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Франц даяар ижил халдлага гарахад их хэмжээний хүнс муудаж, зарим дэлгүүрт гал гарч байсан юм. Гэвч уг халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. 2022 онд Украинд дайн эхэлсний дараа улам бүр ...
Open article