Европ даяар супермаркетын хөргөгчүүд кибер халдлагад өртсөний улмаас их хэмжээний хүнс мууджээ

ikon.mn · tech
Full story

A cyberattack on supermarket refrigerators across Europe forced stores in many countries, from Sweden to Belgium, to throw away spoiled food on Monday. Hackers remotely raised the temperature of fridges and freezers. The attack hit Ahold Delhaize and Colruyt supermarkets in Belgium and Luxembourg, as well as stores in Sweden. A similar attack first occurred in France last month.

Даваа гарагт Европын даяар супермаркетуудын хөргөгчүүд кибер халдлагын бай болсны улмаас Шведээс Бельги хүртэл олон орны дэлгүүрүүд муудсан хүнсээ хаяхаас өөр аргагүйд хүрсэн байна. Ийм халдлага өнгөрсөн сард Франц улсад анх удаа гарч байсан юм. Хөргөгч, хөлдөөгчийн температурыг хакерууд алсаас өсгөдөг энэ халдлагад Бельги, Люксембург дахь Ahold Delhaize, Colruyt супермаркетууд, мөн Шведийн ICA, Coop хүнсний дэлгүүрүүд өртжээ. Тавилгын дэлгүүртээ бөөрөнхий мах худалдаалдаг Ikea мөн нэг дэлгүүр нь уг халдлагад өртсөн болохыг мэдээлсэн байна. Стокхольм хотын ICA франчайз дэлгүүрүүд орон нутгийн цагаар шөнийн 2:00 цагт халдлагад өртсөн ч хэдэн цагийн дараа л мэдсэн байна. “Кибер халдлага болж, манай бүх хөлдөөгчүүдийн температур Цельсийн 50 хэмд хүрсэн байсан. Бүх бараа муудсан” гэж нэгэн бизнес эрхлэгч хэвлэлд ярьжээ. ICA компанийн хэвлэлийн төлөөлөгч "хязгаарлагдмал тооны дэлгүүрүүд нэг шөнийн дотор халдлагад өртөж, хөргөгч, хөлдөөх системүүдэд нь нөлөөлсөн" гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Франц даяар ижил халдлага гарахад их хэмжээний хүнс муудаж, зарим дэлгүүрт гал гарч байсан юм. Гэвч уг халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. 2022 онд Украинд дайн эхэлсний дараа улам бүр өсөн нэмэгдэж буй Оросын хорлон сүйтгэх ажиллагаа, холимог дайны (hybrid war) аюул занал Европын эрх баригчдын санааг зовоож буй цаг үед энэ үйл явдал тохиож байгаа юм. Москвагийн эрх баригчид ийм үйл ажиллагаанд оролцсоноо удаа дараа няцаасаар ирсэн. Бельгийн кибер аюулгүй байдлын төвийн хэвлэлийн төлөөлөгч Катриен Эггерс "Энэ халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй, хэзээ ч тодорхой болохгүй байж магадгүй" гэж хэлэхдээ хиймэл оюун ухаанаас үүдэлтэй халдлагын тоо нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа нэмж илэрхийлжээ. Хөргөгч, халаалтын системээс эхлээд хяналтын камер, дохиолол хүртэл өргөн хүрээний тоног төхөөрөмжүүдийг алсаас хянах боломжтой болсон нь кибер гэмт хэрэгтнүүдэд шинэ боломжуудыг бий болгож байгаа. Даваа гарагт халдлагад өртсөн хөргөгчүүдийн зарим хэсэг өмнө нь Францын халдлагад өртөж байсан Данийн Danfoss компанийн температурын хяналтын технологийг ашигладаг байжээ. Тус компани системийн эмзэг байдлаа засварлахын тулд үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж буйг мэдэгдсэн байна. Европын Холбооны хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн комиссар Кристоф Хансен “Эдгээр халдлагууд нь манай хүнсний хангамжийн сүлжээг тасалдуулж, хэрэглэгчдийн итгэлийг эвдэх гэсэн санаатай үйл ажиллагаанууд юм" гэж мэдэгдээд үүнийг нухацтай авч үзэх ёстойг анхааруулсан байна. Бельги дэх Spar дэлгүүрүүдийг франчайзын системээр ажиллуулдаг Colruyt группийн төлөөлөгч таван дэлгүүрийн хөргөгчийн систем халдлагад өртсөнийг мэдээлжээ. Ирландын бөөний худалдааны Musgrave компани SuperValu дэлгүүрийнх нь 13 салбар халдлагад өртөж, зарим хөргөсөн болон хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдаанаас хасахаас өөр аргагүй болсныг мэдээлсэн байна. "SentinelOne" кибер аюулгүй байдлын фирмийн судлаач Том Хегел ийм халдлага нь санхүүгийн хувьд үр ашиггүй тул улс төрийн зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүйг анхааруулжээ. Өнгөрсөн сард Францын халдлагад хамгийн их нэрвэгдсэн Carrefour компани Бельги дэх 700 салбарын 15 нь өртсөн тухай мэдэгдсэн байна. Ikea компани мөн Бельги дэх нэг дэлгүүр нь өртсөнийг мэдэгджээ. Шведийн Coop хүнсний сүлжээ дэлгүүрийн 800 салбарын 7 нь халдлагад өртсөн байна. Бельгийн “De Laet & Van Haver” махны худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч Люк Де Лает шөнийн 3.30 цагт асуудал гарсныг ажилчнаасаа сонсоод гэртээ ойр байрладаг дэлгүүрт гүйж очсон бөгөөд энэ үеэр хөргөгчүүд нь 18 хэм хүртэл халсныг олж мэдсэнээ ярьжээ. Энэ үйл явдлын улмаас нийт 15,000 еврогийн үнэ бүхий мах , махан бүтээгдэхүүн муудаж, худалдаанаас хасахад хүрсэн байна. Эх сурвалж: Reuters

Read full article → Compare