Хиймэл оюуны салбарын уналтын аюулыг үл хайхарсан Anthropic компани IPO үнэлгээгээ $1.3 их наядаар тогтоов

ikon.mn · economy
Full story

Anthropic, the maker of the Claude chatbot, has estimated a market valuation of about $1.3 trillion for its listing on the Nasdaq stock exchange in New York. The company plans to offer shares at $70 to $78 each in the second half of this month. It aims to raise $64 billion through the offering. Anthropic is currently operating at a loss.

Claude чатботыг бүтээгч хиймэл оюун ухааны Anthropic компани Нью-Йоркийн Nasdaq хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах үед ойролцоогоор $1.3 их наядын зах зээлийн үнэлгээнд хүрэх тооцоо гаргажээ. Одоогоор алдагдалтай ажиллаж буй тус компани энэ сарын хоёрдугаар хагаст хувьцаагаа нэг бүрийг нь $70-$78 үнээр санал болгож, $64 тэрбумын хөрөнгө босгохоор төлөвлөсөн байна. "Financial Times" сонины мэдээлснээр энэ нь тус компанийн үнэлгээг $1.1-$1.3 их наядад хүргэх бөгөөд энэ нь өндөр дүн хэдий ч тус компанийг дэмжигч зарим хөрөнгө оруулагчдын зун таамаглаж байсан $2 их наядаас бага үзүүлэлт юм. Хиймэл оюун ухаан нь "хүн төрөлхтөнд сүйрлийн буюу оршин тогтнохуйн эрсдэл учруулж болзошгүй" гэж өнгөрсөн сард удирдлага нь анхааруулсан хэдий ч тус компани ийм өндөр үнэлгээтэйгээр зах зээлд гарах гэж байна. Тэдний хувьцаагаа гаргах IPO (Initial Public Offering) үйл явц нь технологийн томоохон компаниудын хувьд зах зээлийн тогтворгүй байдал ажиглагдсан цаг үетэй давхцаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын завсрын сонгуулийн дараа Ардчилсан Нам олонх болсон Конгресс хиймэл оюун ухааны хөгжил болон дата төвүүдийн бүтээн байгуулалтыг удаашруулж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Nasdaq индекс огцом унаад байгаа. Мөн хиймэл оюун ухаанд зарцуулж буй олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эргээд үр өгөөжөө өгөх эсэх талаарх өргөн хүрээний болгоомжлол ч үүсээд байна. Зургаадугаар сарын эцэс хүртэлх зургаан сарын хугацаанд Anthropic компанийн орлого өмнөх оны мөн үеийн $1.1 тэрбумаас $16.2 тэрбум болж огцом өсжээ. Гэсэн хэдий ч татварын өмнөх алдагдал нь $12.9 тэрбумаас $80.7 тэрбум болж нэмэгдсэн байна. City Index компанийн зах зээлийн ахлах шинжээч Фиона Синкоттагийн хэлснээр Anthropic компанийн босгохоор зорьж буй $64 тэрбум нь "ялангуяа өнгөрсөн долоо хоногт ажиглагдсан зах зээлийн тогтворгүй байдал болон хиймэл оюун ухаантай холбоотой болгоомжлолуудыг" харгалзан үзвэл "нэлээд өөдрөг" хүлээлт гэж хэлж болох гэнэ. Тэрээр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ нь тэд хиймэл оюун ухааны ирээдүйн төлөв байдалд өөдрөг хандлагатай хэвээр байгааг, мөн зах зээлд эрэлт хэрэгцээ байна гэдэгт итгэлтэй байгааг харуулж байна" гэж хэлжээ. Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ANT нэрийн товчлолын дор хувьцаагаа зах зээлд гаргах Anthropic нь хиймэл оюуны салбарт бүрэн төвлөрч ажилладаг компаниудаас анхдагч болох юм. Энэ оны зургаадугаар сард хувьцаагаа гаргаж, бараг $1.8 их наядын үнэлгээнд хүрсэн Илон Маскийн пуужин, хиймэл дагуул, хиймэл оюун ухааны компани болох SpaceX-ийн үнэлгээнээс Anthropic-ийн үнэлгээ доогуур байна. Anthropic ердөө таван жилийн настай. Тус компанийг 2021 онд ах дүү Дарио болон Даниела Амодей нар бусад таван хүний хамт үүсгэн байгуулсан бөгөөд тэд бүгд ChatGPT-ийн ард байгаа өрсөлдөгч хиймэл оюун ухааны аварга компани OpenAI-д ажиллаж байжээ. OpenAI ч мөн адил хувьцаагаа ирэх оны эхээр олон нийтэд гаргахаар төлөвлөж байна. Эх сурвалж: BBC

Read full article → Compare