Өнөөдрөөс эхлэн дөрөв хоног ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх төлөв гарчээ
Weather is forecast to be calm across most of Mongolia from November 8 to 11, with daytime warming and no snow nationwide. Winds will blow from the northwest at 5-10 meters per second, strengthening to 12-14 meters per second in Gobi and steppe areas. Nighttime temperatures in Zavkhan, the headwaters of the Zag-Baidrag, and the Ider and Tes river valleys are expected to fall to -24 to -29 degrees. Other cold areas named in the forecast include the Darkhad Depression and the Altai, Khangai, Khuvsgul and Khentii mountains.
Арваннэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Энэ хугацаанд агаарын температур шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. Харин өдөртөө нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байх төлөв гарчээ. Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор өнөөдөр их төлөв цэлмэг, 0...+2 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Сануулахад цаг тооны бичигт тэмдэглэснээр арваннэгдүгээр сарын 10-н буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт өвлийн улирал эхэлнэ.