"12 дугаар сарын 1-нээс айл өрхөд нэг удаа 14 шуудай хагас коксон түлш олгох хувилбарыг судалж байгаа"

ikon.mn · politics
Full story

Households in ger districts are currently sold 7.5 bags of coke fuel per week. Tavantolgoi Fuel says it is studying a plan to increase that amount. Starting December 1, the company is considering giving households 14.5 bags at once. The company says citizens have asked to receive fuel for 14 days instead of 7 to ease difficulties. The change would depend on fuel reserves and program updates.

Гэр хорооллын айл өрхүүдэд 7 хоногт 7 шуудай хагас коксон түлш худалдан борлуулдаг байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэхээр судалж байгаа аж. Энэ тухай "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн хэлтсээс тодруулахад "Иргэдийн зүгээс 7 хоногоор бус 14 хоногийн түлшээ авдаг болчихвол хүндрэл багатай болно гэсэн санал, хүсэлт их гаргаж байгаа. Түлшний нөөц, программын шинэчлэл зэргээс шалтгаалан 12 дугаар сарын 1-нээс гэр хорооллын айл өрхөд 14 хоногт нэг удаа 14 шуудай хагас коксон түлш олгох хувилбарыг судалж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Өнөөдрийн байдлаар Хятадаас 54,227 тонн хагас коксон түлшийг "Тавантолгой түлш" компанийн зүүн үйлдвэрт татан аваад байна. 49,000 орчим тонн түлшний нөөц бий. Борлуулалтын 446 цэгээр өдөрт нийт 2,000 орчим тонн хагас коксон түлш зарагдаж байна. Хагас коксон түлшийг Зүүн үйлдвэрээс борлуулалтын цэгүүд рүү 38 ААН, байгууллагын 240 орчим тээврийн хэрэгслээр түгээдэг. Харин асаагчийн хувьд дотоодын ААН-ийн цаасаар хийсэн асаагчийг туршиж байгаа. Асаагчийг хэрэглээнд нэвтрүүлбэл мод хэрэглэхгүйгээр хагас коксон түлшээ шууд асаана. Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос хоёр жилийн өмнө асаагчийг нэвтрүүлэх тогтоолыг гаргасан байдаг. Энэ дагуу асаагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын ААН-үүдтэй уулзалт зохион байгуулах үеэр компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулсан. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, цаас дахин боловсруулж хийсэн асаагчийг туршиж байгаа юм. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг тухайн компани хэрэглээнд нэвтрүүлэх эсэхээ шийднэ. Нэг шуудай мод дунджаар 8,000 гаруй төгрөгийн үнэтэй. Асаагчийг энэ үнээс багаар худалдах шаардлагыг компаниудад тавьж байгаа" гэв. Гэр хорооллын айл өрхийн энэ өвлийн хэрэгцээнд зориулж 307,000 мянган тонн хагас коксон түлшийг БНХАУ-ын Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас нийслэлийн төсвийн ₮288.7 тэрбумаар худалдаж авч байгаа билээ.

Read full article → Compare