АН-ынхны өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцүүлэхгүй хойшлуулж, "хулгайлдаг"-ыг эсэргүүцэн УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ

ikon.mn · world

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Б.Түвшин “Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Л.Мөнхбаясгалан нарын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийн агуулга үзэл баримтлалтай бүлгийн гишүүд танилцаад, дэмжих шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний оочер дараалал ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ц.Баатархүү нарын гишүүд Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай тогтоолын төсөл боловсруулж байгаа. Үүний цаана иргэдийн бухимдал, авлига, хээл хахууль гэдэг зүйл яригддаг учир энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Гуравдугаарт, АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Манай бүлгийн гишүүд маш олон хуулийн төсөл өргөн барьдаг ч оочер дараалал нь хүлээгддэг, хойшлуулдаг, хуулийн төслөө хулгайд алддаг үзэгдэл байна. Үүнийг хэлэлцээд УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр тогтлоо" хэмээн танилцуулав.

Read full article → Compare