Энэ оны эхний 10 сард улаанбуудайн импорт өмнөх жилийн мөн үеэс 8.4 дахин өсөж 142 мянган тоннд хүрчээ
Mongolia's wheat imports in the first 10 months of 2026 rose 8.4 times year on year to 142,000 tons. Over the same period, Mongolia imported goods worth $10.9 billion. Petroleum products led the import structure with 24.1% of the total. Gasoline imports reached 756,400 tons, up 11.5%, while diesel imports reached 1,703,400 tons, up 14.2%.
Монгол Улс 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 10.9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 24.1 хувийг эзэлжээ. Мөн 2026 оны эхний 10 сарын байдлаар 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, 1,703.4 мян.тн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самрын импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тухайлбал: Улаанбуудай – 142 мянган тонн буюу 8.4 дахин өссөн; Хүнсний ногоо – 122.7 мянган тонн буюу 8 хувиар өссөн; Элсэн чихэр – 56.8.2 мянган тонн буюу 16.7 хувиар өссөн; Жимс, самар – 69.5 мянган тонн буюу 33 хувиар өссөн; Тахиа, гахайн мах, өөх – 45 мянган тонн буюу 28.4 хувиар өсжээ.