“CLASSIC NIGHT” – Сонгодог хөгжмийн хоёр сор бүтээл нэгэн тайзнаа эгшиглэнэ

ikon.mn · world
Full story

The State Philharmonic Symphony Orchestra is preparing to present its regular concert titled CLASSIC NIGHT. This program will feature Modest Mussorgsky’s Pictures at an Exhibition suite and Aram Khachaturian’s violin concerto in D minor. These works, each with a distinctive place in the music world, will be performed for the audience.

Улсын Филармонийн Симфони оркестр “CLASSIC NIGHT” нэртэй ээлжит концертоо толилуулах гэж байна. Энэ удаагийн тоглолтоор Оросын хөгжмийн зохиолч Модест Мусоргскийн “Үзэсгэлэнгийн зургууд” сюит болон Арменийн хөгжмийн зохиолч Арам Хачатуряны хийлийн /Ре минор/ концертыг үзэгч, сонсогчдод хүргэнэ. Хөгжмийн ертөнцөд өөр өөрийн өвөрмөц байр суурийг эзэлдэг эдгээр бүтээл нь дүрслэл, аялгуу, хэмнэл, хөгжмийн илэрхийллийн баялаг байдлаараа онцлог. Мусоргскийн “Үзэсгэлэнгийн зургууд” нь уран зургийн дүрслэлийг хөгжмөөр илэрхийлсэн томоохон сюит бол Хачатуряны хийлийн концерт нь гоцлол хөгжимчний техник, ур чадвар, хөгжмийн гүн илэрхийллийг шаарддаг бүтээл юм. Тоглолтын онцлох хэсэг болох Хачатуряны хийлийн концертыг Улсын Филармонийн Симфони оркестрын ерөнхий концертмейстер, хийлч Х.Санчир гоцлон хөгжимдөнө. Харин Симфони оркестрыг удирдаач О.Нямсайхан удирдаж, хоёр өөр хөгжмийн ертөнцийг нэгэн тайзнаа амилуулах юм. “CLASSIC NIGHT” концерт 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тасалбарыг ticket.mn болон philharmonic.mn цахим хуудсаар худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл: 7011-8012 , 9691-6565 .

Read full article → Compare