Утасны батарей дуусах асуудалд цэг тавих 11,000 mAh багтаамжтай HONOR X9e Pro PC mall-д худалдаанд гарлаа
Ухаалаг утасны хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид зөвхөн өндөр хүчин чадалтай процессор, сайн камертай төхөөрөмжөөс илүү удаан цэнэг барих, бат бөх хийцтэй, олон жил найдвартай ашиглах боломжтой утсыг сонгох хандлагатай болж байна. Дэлхийн технологийн зах зээлд ч батарейн багтаамж, төхөөрөмжийн эдэлгээ, хэрэглэгчийн бодит хэрэгцээнд чиглэсэн технологиуд чухал байр суурь эзэлж эхэлжээ. Энэ чиг хандлагад нийцсэн шинэ загваруудын нэг бол HONOR брэндийн 11,000 mAh батарейтай HONOR X9e Pro юм. HONOR X9e Pro-ийн гол давуу тал Ухаалаг утасны хэрэглэгчдэд хамгийн түгээмэл тулгардаг асуудлын нэг бол өдрийн дундуур батарей дуусах явдал. Ялангуяа ажлын өдөр, аялал зугаалга, зураг болон бичлэг ихээр авдаг үед цэнэглэх боломж хайх шаардлага гардаг. Харин HONOR X9e Pro энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн 11,000 mAh батарейтай . Энэ нь ердийн ухаалаг утаснуудад түгээмэл хэрэглэгддэг 5,000 mAh орчим батарейгаас хоёр дахин илүү багтаамж юм. Ийм том батарейгаа 80W HONOR SuperCharge хурдан цэнэглэлтээр цэнэглэх боломжтой. Мөн 27W урвуу цэнэглэх боломж нь утсаа яг л повербанк шиг ашиглах боломжийг бий болгож байна. Уналт, ус, тоосноос хамгаалах шийдэлтэй Гар утас өдөр тутмын хэрэглээнд унах, ус цацагдах, тоос шороотой орчинд ашиглагдах зэрэг олон эрсдэлтэй тулгардаг. Тиймээс HONOR X9e Pro зөвхөн батарейн багтаамжаар бус бат бөх хийцээрээ ч онцлог. Тус загвар нь үйлдвэрлэгчийн лабораторийн туршилтаар 3 метр хүртэлх өндрөөс унахад тэсвэртэй хийц, IP66, IP68, IP69 болон IP69K хамгаалалтын зэрэглэлтэй. Энэ нь 10 метр хүртэлх уснаас бүрэн хамгаалагдсанаараа бусад утаснуудаас ялгарч байна. 108 MP OIS камер: Тогтвортой, тод зураг авах боломж Зөвхөн батарейгаар хязгаарлагдахгүйгээр HONOR X9e Pro нь зураг авах, видео бичлэг хийх хэрэглээнд зориулсан камертай. 108 MP үндсэн камер нь өндөр нягтаршилтай зураг авах боломжтой бөгөөд OIS буюу оптик дүрс тогтворжуулах технологитой. Энэ нь гарын хөдөлгөөнөөс үүдэх дүрсний чичиргээг багасгаж, ялангуяа гэрэл багатай орчинд илүү тогтвортой зураг авахад тусална. Мөн 5 MP өргөн өнцгийн камер, 16 MP урд камертай бөгөөд үндсэн камераар 4K нягтаршилтай видео бичлэг хийх боломжтой. Хиймэл оюун ухаанд суурилсан зураг боловсруулах болон AI Image to Video 2.0 зэрэг боломжууд нь хэрэглэгчийн авсан зургийг илүү бүтээлч контент болгон хувиргахад чиглэжээ. 120Hz AMOLED дэлгэц, шинэ үеийн процессор HONOR X9e Pro нь 6.8 инчийн OLED дэлгэцтэй бөгөөд 2788 × 1280 пикселийн нягтаршил, 120Hz сэргээх давтамжийг дэмждэг. 10,000 nits хүртэлх гэрэлтүүлэгтэй тул гадаа орчинд дэлгэцийн мэдээллийг харахад давуу талтай. Харин гүйцэтгэлийн хувьд Qualcomm Snapdragon 6 Gen 5 найман цөмт процессор ашигласан. MagicOS 10 буюу Android 16-д суурилсан үйлдлийн системтэй бөгөөд HONOR Hummingbird Architecture 2.0 технологиор системийн ажиллагааг урт хугацаанд жигд байлгахыг зорьжээ. Хүүхдэдээ анхны ухаалаг утас авч өгөх гэж байна уу? HONOR X5e S-г сонирхоорой. Өндөр үзүүлэлттэй, олон боломжтой ухаалаг утаснаас гадна хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд тохирсон, төсөвт ээлтэй төхөөрөмжийн эрэлт ч бий. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхны ухаалаг утас сонгохдоо дуудлага хийх, мессеж бичих, хичээлийн мэдээлэл авах, цахим сургалтад хамрагдах зэрэг үндсэн хэрэгцээг хангахын зэрэгцээ худалдан авалтын төсвөө анхаардаг. Энэ хэрэгцээнд HONOR X5e S -г PC mall -н зүгээс санал болгож байна. Тус загвар нь 6.9 инчийн том дэлгэц, 90Hz сэргээх давтамж, 6,000 mAh батарейтай. MediaTek Helio G81 процессор нь өдөр тутмын хэрэглээ, цахим орчин, видео үзэх болон хичээлтэй холбоотой аппликейшн ашиглахад саадгүй ажиллана. X5e S-н хамгийн сонирхолтой шийдэл нь арын хэсэгт байрлах 2 инчийн нэмэлт дэлгэц юм. Уг дэлгэцээр цаг, дуудлагын мэдэгдэл, хөгжим тоглуулах мэдээллээ харахаас гадна үндсэн 13 MP камераар селфи зураг авахдаа дүрсээ хянах боломжтой. Мөн 128GB хүртэлх дотоод санах ойтой бөгөөд microSD картаар 1TB хүртэл өргөтгөх боломжтой. Хэрэв та батарейгаа байнга цэнэглэхээс залхсан, бат бөх хийцтэй, өндөр чанартай камер болон дэлгэцтэй, олон жил ашиглах боломжтой ухаалаг утас хайж байгаа бол HONOR X9e Pro -г сонгох боломжтой. Харин хүүхдэдээ анхны ухаалаг утас авч өгөх, эсвэл өдөр тутмын үндсэн хэрэглээнд тохирсон, өвөрмөц дизайнтай, төсөвт хэмнэлттэй загвар хайж байгаа бол HONOR X5e S -г сонирхоорой. HONOR брэндийн шинэ загваруудыг PC mall-ийн салбар дэлгүүрүүд болон pc-mall.mn сайтаас сонгон худалдан авах боломжтой. Онлайн лизингийн хүсэлт: api-mecore.eleasing.mn/leasing-request Онлайн дэлгүүр: pc-mall.mn/products/brands/1589373074055 Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9595-7977, 9990-3072, 8929-1022, 8072-0600, 9069-0612, 9539-8484, 9902-0258, 9494-0506, 8511-3837, 9470-0100, 9904-2026, 8999-6663, 9903-5429. Улаанбаатар хотын салбарын хаяг: pc-mall.mn/addres