Хонконгт зорчихдоо тамхины хяналтын хууль, дүрмийг чанд мөрдөхийг сануулав
Hong Kong has tightened tobacco control measures starting in January 2026. Travelers are reminded to strictly follow the laws and rules. Smoking is prohibited in no-smoking areas, specifically within three meters of hospitals, schools, and residential entrances and exits, as well as on public transport and in other public places.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс(ЗЗОБ) Хонконгт 2026 оны нэгдүгээр сараас тамхины хяналтыг чангатгасан. Ингэснээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тамхи татахыг хориглосон газарт тамхи татахгүй байх. Тодруулбал эмнэлэг, сургууль, орон сууцны гарц, орцноос 3 метрээс ойр зайнд тамхи татах хориотой. Мөн нийтийн тээвэрт болон бусад олон нийтийн газарт дугаарлаж байх үед тамхи татаж болохгүй. Зөрчсөн тохиолдолд 3,000 хонконг доллар буюу 1,500,000 төгрөгөөр торгоно. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн энгийн тамхинаас бусад бүх төрлийн халаадаг тамхийг олон нийтийн газарт эзэмших, ашиглах хориотой . Зөрчсөн тохиолдолд 3,000 хонконг доллар буюу 1,500,000 төгрөгөөр торгоно. Иймд иргэд Та бүхэн Хонконгт зорчих үедээ хууль, дүрмийг чанд мөрдөж, аливаа зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий Консулын Газраас анхааруулав. Мөн энгийн янжуур тамхинаас өөр тамхи, тамхи татах хэрэгтэй зорчигч Хонконгийн хилээр орох хориотой юм байна.