Дипломат болон албан паспортыг хэнд олгох ёстой вэ?

ikon.mn · politics
Full story

A former member of Mongolia's parliament, M.Oyunchimeg, drew public attention after her daughter posted a video from an airport showing her holding both an ordinary and a diplomatic passport. The post carried a caption saying that when the border checkpoint line is too long, one should show a stronger passport. The daughter deleted the video, and the source notes that similar videos are common on TikTok.

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан М.Оюунчимэгийн охин нисэх буудал дээр энгийн болон дипломат паспорт давхарлан барьсан бичлэгээ цахим хаягтаа оруулсан нь олны анхааралд өртсөн. Тухайн бичлэгийг "Хилийн шалганы дараалал хэт урт байх үед илүү хүчтэй паспорт гаргах хэрэгтэй" гэх тайлбартайгаар нийтэлснээ устгасан байна. Хэдийгээр ТикТок сүлжээнд ийм төрлийн бичлэг олон байдаг ч УИХ-ын гишүүн асны хүүхэд нь яагаад төрийн өндөр албан тушаалтан, Элчин сайд зэрэг алба хашдаг хүмүүсийн ашигладаг паспорт гартаа барьсан байв гэдэг нь асуулт дагуулсан юм. Энэ талаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тодруулахаар хандсан боловч эргэн хариу өгсөнгүй. Өмнө нь мөн цахим дэлгүүрийн эзэн бүсгүй албан паспортын зураг цахим хаягтаа оруулсан нь олны шүүмжлэл дагуулж байв. Энэ мэтчилэн хүчинтэй эсэх, өөрийнх нь мөн эсэх нь мэдэгдэхгүй дипломат болон албан паспортын зураг, бичлэгээр гангардаг үзэгдэл үе үе гардаг. Харин тэрхүү албаны бичиг баримтыг жирийн иргэн ямар хууль, журмын дагуу олж авсан нь тодорхойгүй байдаг тул танил талын сүлжээгээр авчихдаг юм биш байгаа гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Уг нь дипломат болон албан паспорт олгох журам гэж бий. Илүү эрх эдэлдэг, мэдүүлэх, хадгалах, тайлагнах болон хүчингүй болгох зэргийг тусгай журмаар зохицуулдаг дээрх паспортуудыг хэдэн хүн эзэмшиж байдгийг ГХЯ-наас өмнө тодруулахад тоон мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. САНАЛ АСУУЛГА: МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ Дипломат, албан гадаад паспорт олгох 2.1. Дипломат гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно: 2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд; 2.1.2. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд; 2.1.3. төрийн өндөр албан тушаалын ТӨ-IYА-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр; 2.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, түүний эхнэр/нөхөрт насан туршид, хүүхдэд 18 нас хүртэл, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан) 2.1.5. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарч байсан албан тушаалтан, түүний эхнэр/нөхөрт тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацаатай адил хугацаанд; 2.1.6. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан; 2.1.7. төрийн албаны ТЗ-15, АА-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан түүний эхнэр/нөхөр; 2.1.8. хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд; 2.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтны “Хүндэт дипломат” хүндэт тэмдгээр шагнуулсан ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон) 2.1.10. энэ журмын 2.1.1-д заасан албан тушаалтан гадаад улсад зорчиход дагалдан явах төрийн тусгай хамгаалалтын алба хаагч. Мөн Дипломат, албан гадаад паспорт нь тав хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүчинтэй хугацааг сунгахгүй гэж журамд заажээ.

Read full article → Compare