Хоккейн залуучуудын ДАШТ-д ОХУ-ын шигшээ баг оролцохгүй гэдгийг олон улсын холбооноос баталгаажуулав
The International Ice Hockey Federation has officially confirmed that Russia's hockey team will not take part in the 2027 youth World Championship. The federation discussed holding the tournament in a country other than Canada but ultimately did not change its original decision. The competition is scheduled to run from the 26th of next month through January 5 in Edmonton and another Canadian city.
ОХУ-ын хоккейн шигшээ баг 2027 оны залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцохгүй гэдгийг Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF)-ноос албан ёсоор баталгаажуулав. Тус холбооноос тэмцээнийг Канадаас өөр улсад зохион байгуулах талаар ярилцсан ч эцэст нь анхны шийдвэрээ өөрчлөөгүй байна. Ингэснээр ирэх сарын 26-наас нэгдүгээр сарын 5-ныг дуустал Канадын Эдмонтон болон Рэд Дийр хотод болох юм. Өнгөрсөн долоо хоногт Канадын Засгийн газраас тус тэмцээнд оролцох ОХУ-ын багийг улсдаа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Спортын Арбитрын Шүүх (CAS)-ээс ОХУ-ын багийг оролцуулах шийдвэр гаргасны дараа тус улсаас ийм хориг тавьсан билээ. Канадууд ОХУ-ын хоккейчдыг төвийг сахисан улсын статусаар оролцуулах боломжтой гэж мэдэгдсэн ч оросууд энэ саналыг нь хүлээж аваагүй байна. Харин IIHF шийдвэрээ танилцуулсны дараа ОХУ-ын хоккейн холбооноос "хүлээн зөвшөөрөх боломжгүй, шударга бус" хэмээн шүүмжилжээ. Улмаар уг асуудлаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-нд гомдол гаргахаа зарласан юм. ОХУ-ын багийн оронд Норвегийн 20 хүртэлх насны залуучууд Канадыг зорих аж. Хэдийгээр залуучуудын ДАШТ-ийг өнжих боловч ирэх жил Германд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох боломж ОХУ-ын тамирчдад бий. Гэхдээ энэ шийдвэрийг Европын зарим орнууд эсэргүүцэж буй. Тухайлбал Австри, Чех, Дани, Финланд, Латви, Норвеги, Шведийн шигшээ баг ОХУ-тай тоглохоос татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэмцээнийг ивээн тэтгэгч нэг байгууллага ОХУ-ын тамирчид оролцсон тохиолдолд хамтран ажиллахаас татгалзахаа мэдэгдээд буй. Эх сурвалж: Reuters