Алтан овоо, Тэрэлж чиглэлийн авто замд халтиргаа үүсэж, нийтийн тээврийг богино эргэлтээр явуулж байгааг мэдээлэв
Snow today has made roads icy and slippery, prompting short-turn rerouting on some public transport bus routes. In Songinokhairkhan district, buses on route Ch:62 between Altan Ovoo 48th Street and the 10th Microdistrict and route Ch:57B between Altan Ovoo 48th Street and MUIS are being turned back at the Tolgoit Night Store stop because of slippery conditions on the Altan Ovoo road.
НТБГ-аас мэдээлснээр өнөөдөр цас орсны улмаас авто замд халтиргаа, гулгаа үүсэж зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусыг богино эргүүлж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Алтан овооны замд гулгаа үүссэн учир Ч:62 “Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол”, Ч:57Б “Алтан овоо 48-р гудамж-МУИС” чиглэлийн автобусыг зохицуулалтаар Толгойт Шөнийн дэлгүүр зогсоолоос буцааж, богино эргэлтээр иргэдэд үйлчилж байгаа юм байна. Мөн Баянзүрх дүүргийн Налайх, Тэрэлжийн замд цас орсны улмаас гулгаа үүсэж, цааш явах боломжгүй байгаа тул зохицуулалтаар Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн автобусыг Мэлхий хадны зогсоолоос буцаах зохицуулалтыг хийж байгааг мэдээллээ. Цаг уурын байгууллагаас "Улаанбаатар хотод өнөөдөр(2026.11.16) цас орно. Салхи баруун хойноос 3-8 м/с. 14:00 цагт -8 градус хүйтэн байна" гэж мэдээлээд байна.